Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Б.Болдбаатар: Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэн ямааны годрон өвчин урд хөршөөс орж ирсэн нь батлагдаад байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 24

img

26

news-img

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өнгөрсөн долдугаар сард малын цусан суулга өвчин хэмээн оношлогдож хязгаарлалтын дэглэм тогтоосон ч малын өвчлөл буурахгүй байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Улмаар есдүгээр сарын 28-нд Улсын Мал эмнэлгийн ерөнхий газраас ажлын хэсэг гарч ямааны гоц халдварт годрон өвчин болохыг аравдугаар сарын 10-ны өдрийн шинжилгээгээр тогтоожээ. Тус өвчний үүсвэр нь Монголын хилээс 20 гаруй километрийн зайд орших БНХАУ-ын нутгаас гаралтай нь батлагдаад байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Энэхүү өвчин 1950-иад оноос хойш манай улсад нэг ч удаа бүртгэгдээгүй, устсан гэж үзэж байсан ч дахин тархжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 70 орчим өрхийн 10 гаруй мянган ямааг устгалд оруулж болзошгүй гэсэн мэдээг өгсөн юм.

Албаны зүгээс голомтыг тархахаас өмнө тухайн нутаг дэвсгэрт байгаа малыг устгалд оруулахаас өөр аргагүй гэдгийг мэдээлсэн. Орон нутагт ажиллаж буй малын эмчээс уг өвчний талаар тодруулахад “Ямааны годрон өвчин бол агаар дуслын замаар халдварладаг өвчин. Энэ өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд өөр төрлийн мал өвчлөхгүй. Бэлчээр, ус нэгтэй газарт агаар дуслын замаар халдварладаг өвчин амархан тархдаг. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан өвчний вирусээр халдварласан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно. Манай улсад энэ өвчний вакцин байхгүй учраас голомтыг тархахаас нь өмнө устгалд оруулж арга хэмжээ авах нь зөв. Мөн устгал хийсэн газрыг ариутгаж, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Энэ тухай МЭЕГ-ын мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар “Зөвхөн агаар дуслаар өвчлөөд явдаг ийм өвчин. Нууц хугацаа нь 45 хоног ба түүнээс ч их байдаг. Тэгэхээр бид хавьтлуудаар нь хөөгөөд явна. Энэ тал дээр манай тандалтын баг ажиллаж байна. Малчдын хэлж байгаагаар “Манайх бол хавьтсан, гэхдээ өвчлөөгүй” гээд байгаа нь өрөөсгөл ойлголт. Шинж тэмдэг үзүүлэх хугацаа болоогүй байж болно. Дээр нь малчид малдаа өргөн хүрээний антибиотик хэрэглэсэн байдаг. Уг өвчин урд хөршөөс орж ирсэн нь батлагдаад байна. Манайд ямар замаар ороод ирэв гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Булшилж устгах, шатааж устгах гээд янз бүрийн аргууд байна. Монголын өөрийн эдийн засгийн нөхцөл нь булшлах аргыг хэрэглэдэг” гэсэн мэдээллийг өглөө.

Улсын мал эмнэлгийн газраас ямааны годрон өвчин нь хавьтлын замаар дамждаг тул малчид мал сүргээ байнгын хариулга маллагаатай байлгах, хоорондоо нийлүүлэхгүй отор нүүдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Тиймээс тухайн бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх болон зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“MONSTER ВАУЧЕР” BSB-д ирлээ!

Монголын хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлгүүр BSB-д Halloween буюу сүнсний баярыг тохиолдуулан өнөөдрөөс эхлэн“...

img

8 цагийн дараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж, баяр хүргэлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хам...

img

7 цагийн дараа

Тусламжийн шинэ багцуудыг зарлав DNN.mn

Киевт хүрэлцэн ирсэн Пентагоны тэргүүн Ллойд Остин ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж “Ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар АНУ...

img

7 цагийн дараа

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 543 хүн яаралтай тусламж авчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт 543 хү...

img

7 цагийн дараа

УИХ-д суудалтай намуудын нэр хүнд сонгуулиас хойш байнга унаж байна DNN.mn

МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутаг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд