гадаад
Улстөрчдийн 300 км DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 21
15
Барууны том хэвлэлүүд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд АНУ-аас нийлүүлсэн зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцалсан тухай мэдээлснийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Үнэн бодит мэдээлэл” гэж батлав. Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Оросын гүнд АТАКМС пуужингаар цохилт өгөх болсон АНУ-ын зөвшөөрлийг сайшааж “Украин өөрийгөө хамгаалахын тулд хилийнхээ цаад талд пуужингийн цохилт өгөх зайлшгүй шаардлагатай. Учир нь Украины зарим суурингууд Оросын хилд маш ойрхон байгаа тул дайсны пуужин хэт хурдан тэнд тусаж, сүйрэл учруулсаар байгаа бөгөөд Олон улсын эрх зүйн үүднээс Украинд Оросын нутагт цохилт өгч, өөрийгөө хамгаалах эрх бий. Тиймээс АНУ-ын зөвшөөрлийн ачаар Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалын зэвсэг ашиглах нь маш чухал зүйл юм. Манай нам, манай Зүүн Европын түншүүд, мөн британичууд, францчууд энэ асуудалд америкчуудтай адилхан хандаж байна. Иймээс би холбоотнууддаа Украиныг өөрийгөө хамгаалах хүчирхэг зэвсгээр хангахыг уриалж байна. Хэрэв манай улсад пуужин, дрон, бөмбөг унаж, хүүхдийн эмнэлгүүд халдлагад өртөж, эрчим хүчний хангамж сүйдэж, бидний хэвийн амьдрал халдлагад өртвөл бид ч бас өөрсдийгөө хамгаалах ёстой болно” гэж хэлжээ. Харин Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Вольфганг Бюхнер “Тийм ээ, Вашингтон гаргасан шийдвэрийнхээ талаар Германы засгийн газарт мэдэгдсэн. Гэхдээ энэ нь Холбооны Канцлер Олаф Шольцийн Киевт TAURUS пуужин нийлүүлэхгүй гэсэн шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгдэв. Тэгвэл Германы дэд канцлер, Эдийн засгийн сайд Роберт Хабек “Би хэрвээ Германы засгийн газрын тэргүүнээр сонгогдвол Украин руу алсын тусгалтай далавчит пуужингуудыг илгээнэ” гэж амласан бол Германы Христийн ардчилсан холбооноос Германы канцлерийн албан тушаалд нэр дэвшиж байгаа Фридрих Мерц “Бид Украинд TAU RUS пуужин нийлүүлэх ёстой” гээд Шольцыг стратегийн алсын хараагүй гэж буруутгасан байна.
Европын Холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррелл “Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт 300 км хүртэл ашиглахыг зөвшөөрсөн. Энд 300 километрийн радиусын тухай яригдаж байна. Энэ бол тийм ч их биш бас хол биш, гэхдээ энэ бол захиргааны шийдвэр. Тэд яагаад сонгуулийн өмнө биш одоо ийм шийдвэр гаргаж байгааг би мэдэхгүй. Украины цэргийн албан хаагчдад АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг ОХУ-ын гүнд цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрөх асуудлыг даваа гаригт болсон Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцсэн. Гадаад хэргийн сайд нар Оросын нутаг дэвсгэрт барууны зэвсэг хэрэглэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлах талаар хамтарсан шийдвэр гаргаагүй. Учир нь гишүүн улс бүр өөрөө энэ асуудлыг шийдэх эрхтэй. Иймээс би Оросын хилээс алслагдсан бай руу Украин довтлохыг зөвшөөрөхийг уриалж байна. Украин бидний өгсөн зэвсгээр зөвхөн өөрсдийгөө хамгаалах бус, дайснаа устгах ёстой гэдгийг би дахин дахин хэлж байна” гэж мэдэгджээ. Үнэхээр ч Их Британи, Франц улсууд АНУ-ын дараа Украинд өөрийн нийлүүлсэн зэвсгээр Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрөөд байгаа юм. Тухайлбал, Рио-де-Жанейро хотноо болж буй “Их 20”-ийн уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын нутаг дэвсгэрт Америкийн зэвсгийг ашиглах зөвшөөрлийг Вашингтон Киевт өгснийг “Зөв шийдвэр” гэж нэрлээд “Энэ бол Оросууд Украины дайнд Умард Солонгосын цэргүүдийг оролцуулсантай холбоотой явдал” гэж мэдэгдэв. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны өмнө Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламмитай Нью-Йорк хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Бид Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх цэргийн объектуудад цохилт өгөх чадвартай болсон нь энэ дайнд эргэлтийн цэг болж магадгүй. Украины Оросын гүнд цохилт өгөх зай уртсах тусам дайн богиносох болно. Киев Оросын нутаг дэвсгэрт байгаа цэргийн объектуудад цохилт өгөх бүрэн эрхтэй. Энэ бол бидний хууль ёсны эрх бөгөөд энэ нь манай энгийн иргэдийн амь насыг аврах болно” гэж мэдэгдэв.
Украины арми өнөөдөр өөрийн үйлдвэрлэсэн дроноор Оросын нутгийн гүнд цохилт өгч байгаа ч энэ нь тийм ч үр дүнтэй хохирол учруулж чадахгүй байгаа билээ. Харин тэд задардаг, бэхлэлт нэвтэлдэг барууны пуужингуудыг ашигласнаар дайсандаа учруулах хохирлыг эрс нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ямар ч байсан Курс мужид цугларсан 50 мянган орос, Хойд солонгосын цэргүүдийн хувь заяа хөөрхийлөлтэй байдалд орж байгаа нь тодорхой болов. Иймээс цэргийн зарим шинжээчид “Барууны улстөрчдөд 300 км-ийн зөвшөөрлөө цааш нь ахиулахад хагас алхам бус ганц хуруу л зай үлдлээ. Энэ нь Дональд Трампад очих ёстой байсан ялалтыг нь Жо Байден булаагаад авчихлаа гэсэн үг. Иймээс Трамп төдийгүй түүний ойр тойрныхон уурлаж, бухимдахаас өөр аргагүй” гэж мэдээлж байна. Энэ үнэн бол Иран, Оросын өнөөгийн удирдлага Дональд Трампыг тангараг өргөхөөс өмнө солигдож дайн зогсоно гэсэн үг юм.
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо DNN.mn
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах ор...
7 цагийн дараа
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсчээ DNN.mn
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор нэвтэрсэн зорчигчийн т...
7 цагийн дараа
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ DNN.mn
Канад Улсад пара гүйлтийн цанын Америк тивийн Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна...
6 цагийн дараа
Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуу...
6 цагийн дараа
С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг бууруулах томоохон сорилт тулгарч байна DNN.mn
Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн ги...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд
сонгогч
хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэгддэг ардчилсан АНУ нь хүн төрөлхтнийг сүйрүүлэх дэлхийн 3-р дайныг дэгдээх гэж байгааг хэрхэн ойлговол зохих вэ ?