Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Нүүдэлчид угаасаа хүүхдээ хурганаас ч дор үзэж ирсэн DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 11

img

52

news-img

Даяаршлын эрин үед үндэсний соёл өөрийн хэв маягаар оршин тогтнох гол хөшүүрэг нь соёлын дархлаа юм. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд монгол соёлын дархлаа суларч, монгол хүүхдүүд алаан хядаан, цус нөж, үзэн ядалт, харгислал, гудамжны хамгийн болохгүй үг хэллэгээс эхлээд нийгмийн гаж буруу бүхнийг илэрхийлсэн кино, жүжгээс муу үлгэр дуурайл авч хүмүүжиж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд “Соёлын эрхийн бичиг” санаачилга буюу 18.3 тэрбум төгрөгийн үзвэрийн ваучер тараах санал туссан. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад багтсан энэхүү ваучерыг хэрэгтэй, хэрэггүй хэмээн балбасны эцэст “хүүхдэд зориулагдсан” дээрх мөнгө төсөвт сууж чадаагүй нь үнэхээр харамсалтай.

Энэхүү эрхийн бичгийн гол агуулга нь, Монгол Улсад буй 16-18 насны нийт 183.259 хүүхэд, залууст өөрийн авьяас, чадварыг нээж олох, мэргэжил сонголт, ирээдүйгээ зөв тодорхойлох оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн болж хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлэх байв.

Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд түүх, танин мэдэхүй, соёл, урлаг, спорт, боловсрол, хүүхэд хөгжил зэрэг 120 гаруй нэр төрлийн сургалт, үйлчилгээ явуулдаг 2600 гаруй аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа 20 мянга гаруй иргэн, тэдний гэр бүлд шууд утгаараа бодит дэмжлэг болох, соёл спортын салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл байсан юм. Ад үзэгдсэн “18.3 тэрбум төгрөгийн ваучер” төсвийн төсөлд хүүхдүүдэд зориулагдсан, нэр зааж орж ирсэн цор ганц шахуу хөтөлбөр байлаа. Улс төрийн хүрээнийхэн салбарын сайдын санаачилсан энэ ваучерыгЛ.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд тус бүрийн 80 орчим тэрбум төгрөгийг батлуулахын тулд “золиосоллоо” гэцгээж байна.

Ер нь төсөв хэлэлцэх бүрт бүх сенсацийг нэг асуудал руу “хандуулж”, бусад сайд нар нь төсвөө авч гардаг аргатай болоод удаж буй. Нийт 1.8 их наяд, 18 тэрбум гээд бодъё. Аравны нэг нь 180 тэрбум төгрөг. Зууны нэг нь бидний зөв үү, буруу юу гэж хэлэлцсэн, хүүхдүүдэд зарах мөнгө байлаа. 18 тэрбум төгрөг бага биш ч Монгол Улсын 1.3 сая хүүхдэд хуваагаад аваад үзвэл бага мөнгө.

Салбарын сайд хувь хүнийхээ хувьд муу хэлүүлж, сайлуулж болно. Муу хүн ч байж болно. Түүнийг хүүхдийн төлөө мөнгө тавиулах гэснийх нь төлөө нийгмийн сүлжээгээр “хүүхдийн мөнгийг хулгайлж идэх гэж байна” гэж шуугиулсан. Гэвч ганц мөнгө идэхгүй байх магадлалтай сайд энэ сайд даа. Төсөвт тусгагдаж орж ирж байгаа мөнгөнөөс ч илүү хөрөнгөтөй баян айлын ганц охин шүү дээ. Тэр 18.3 тэрбум төгрөг батлагдсан ч өөрөөсөө мөнгө нэмээд, хүүхдүүдэд зориулчих чадалтай л сайд.

Боорлуулж, “бариулж идүүлсэн” салбарын сайд аргаа барахдаа мэдэгдэл гаргаж “Хүүхдэд зориулсан соёлын ваучерын төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна” гэсэн юм.

Хатуухан хэлэхэд, ард түмнийг турхирсан бүлэглэлийн санаархал төгсөрч, “өлөн” ард түмэн өөрсөд шигээ сэтгэж дайрсаар байгаад хүүхдийг хурганаасаа дор үздэг нүүдэлчдийн унаган ааш авирыг асаачихлаа. Хурга, хүүхэд хоёрын хурга руу нь л гүйдэг ард түмэн дээ, бид. Мал мал л гэж байснаас хүүхэд гэж байсан нүүдэлчид бараг байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. “18.3 тэрбум төгрөгийн ваучер” үнэхээр Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд хэрэгтэй мөнгө байсан.

Та бод доо. Сонгодог урлагийг бидний түрүү үеийнхэн эрт мэдэрч, сурагч байхдаа ангиараа очоод үзсэн сонгодог бүтээл санаанд нь тод үлдсэн талаар ярьдаг. Оюутан ахуйдаа уран зохиолын хичээл дээр багшийн “Билетийг нь захиалчихсан шүү, очиж үзээрэй, үзээгүй хүүхдийг хичээл тасалсан гэж тооцоно” гэсэн жүжгийг очиж үзэж, тэндээс сонгодог урлагийн зах зухаас ойлгож байжээ.

Үнэндээ сонгодог урлагт зав цаг, мөнгө зарцуулж үзсэн удаа монголчууд бидэнд бараг байхгүй ээ. “Оюутнууд юу гэж л сонгодог урлагт мөнгө зараад гүйж байхав дээ. Найркаа л авчихна биз дээ” гэж хошигнож байх хүмүүс олон. Тэр үед ваучер нь ч юм уу, дугаар ч үздэг байсан юм, зохион байгуулалттайгаар үнэгүй л үзэж байж хүмүүс сонгодог урлагийн зах зухаас нь үзсэн, сонссон байдаг. Сонгодог бүтээлийг өөрсдийн мөнгөөр бол хэдхээн л хүн үздэг, харваас арай л өөр соёлтой хүмүүс байдаг санагддаг.

18.3 тэрбум төгрөгийн ваучераар хүүхэд ном худалдаж авч болно. Дуртай спорт, урлагаараа хичээллэх боломж ч байв. Уг нь салбар яамныхан залуучуудад үндэсний соёлын өв, язгуур эрх ашгийг зааж сургах асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж, ямар нэгэн датагүйгээр ажилладаг соёлын эрхийн бичгийн аппликэйшн хүртэл бүтээж эхлээд байв.

Тухайн апп И-Монголиа платформтой холбогдож, 16-18 насны иргэдэд Соёлын яамнаас хэрэгжүүлж буй бодлогын контент, бүтээгдэхүүн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэхээр төлөвлөсөн юм билээ.

Нийгмийг талцуулж, шуугиан дэгдээсэн “Соёлын эрхийн бичиг” нь нөгөө талдаа залуучуудын буюу 15 наснаас дээш иргэдийн хөгжлийн асуудал байлаа. Хэрвээ хөгжлийн үйлчилгээнүүдийг заавал мөнгөө төлж хамрагд гэвэл боломжтой айлын хүүхдүүд л хамрагддаг. Үүнийг бодлогоор дэмжиж, хүүхдүүдээ үйлчилгээнд хамруулах нь зүйтэйг ч салбарын сайд хэлж байсан.

Асуудлын гол нь 30 гаруй их наядын төсөв дотор 18 тэрбумыг шүүмжлээд байхаас илүүтэй цаана нь тэрнээс аймаар төсөв маш олон бий. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх гээд 1.8 их наядын асуудал туссан.

Монгол Улсад хүүхэд хамгааллын төсөв гэж бий. Монголын хүүхдүүд дотор хамгааллын шаардлагатайгаас гадна хөгжил шаардлагатай хүүхдүүд бас бий. Эдгээр хүүхдүүд хөгжиж чадвал бас хамгаалагдах юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр өмнө нь хийсэн судалгаанаас харахад, нийт хүүхдийн бараг 80 хувь нь сургуулиасаа гадна хөгжлийн нэмэлт үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа гарчээ. Дээхнэ үед сургуулиуд дээр дууны, хөгжмийн, бүжгийн гээд дугуйлан, секцүүд тасралтгүй хичээллэдэг. Үр дүнд нь хүүхэд бүр хүссэн чиглэлээрээ, тухайлбал, ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож чаддаг болоод, арван жилээ төгсөж байв.

Америк болон бусад оронд бараг албан хүчээр хүүхэд болгон хөгжмийн зэмсэг эзэмшиж, хүүхэд болгон спортын ямар нэгэн төрлийн хоббитой байх ёстой гэж үзэн, олон төрлийн спортоор хичээллүүлдэг жишиг тогтжээ. Улмаар түүнийг нь насан туршийн хобби болгон, хөгжүүлээд, эрүүл амьдрах хэв маягтай болох ёстой гэж үздэг юм байна. Энэ бүгдийг мөнгөөр хийнэ, мөнгийг нь төр засаг нь л даадаг байж таарна.

Монголд өнөөдөр тийм биш. Боломжтой, илүү завтай, ээж аав нь мөнгө төгрөгийг нь төлж чаддаг айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Нэг дугуйлангийн төлбөр 200-400 гаруй мянга гээд бодохоор 3-4 хүүхэдтэй айл сая гаруй төгрөгөөр хүүхдээ дугуйланд хамруулж чадахгүй.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, соёлд “Соёлын ваучер” хэрэгтэй л байсан юм. Бүгдээрээ хүүхдээсээ мөнгө харамладаг баймааргүй байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“1+10” яриа хэлэлцээ болжээ DNN.mn

12-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Бээжин хотод Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссефф, Дэлхийн ба...

img

3 цагийн дараа

Жүдо, чөлөөтийн халз барилдаанд хүч сорих бөхчүүд тодорлоо DNN.mn

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөр хүч үзэх барилдаан энэ сарын 15-ны өдөр болох...

img

2 цагийн дараа

Хилийн боомтуудын энэ сард ажиллах, амрах хуваарь DNN.mn

Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах хуваарийг Зам тээврийн яамнаас танилцууллаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэрг...

img

2 цагийн дараа

1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ DNN.mn

1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын...

img

1 цагийн дараа

Инфляц 8.1 хувьд хүрчээ DNN.mn

Энэ оны арваннэгдүгээр сард инфляцын түвшин улсын хэмжээнд 8.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх оны эцсээс 7.7 хувь, өмнөх сараас 1.7 ху...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд