Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Прокуророос авлига, албан тушаалын таван хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 31

img

60

news-img

Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалтын 1106 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 96, өмчлөх эрхийн эсрэг 54, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, хүрээлэн байгаа орчны эсрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, авлига, албан тушаалын 5, хүний амьд явах эрхийн эсрэг 4, мөнгө угаах 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Х.Н, А.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нүүрс тээврийн үйл ажиллагааг хилийн боомтын гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн дугаар анги, Улаанбаатар хот дахь болон Гашуунсухайт дахь гаалийн газрын алба хаагч нар нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийх, дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зэргээр бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Увс аймгийн прокурорын газраас аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Б.Б, Д.Ө, Б.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгон, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Булган аймгийн прокурорын газраас сумын газрын даамал Г.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засаг даргын газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх захирамж гараагүй байхад газар эзэмших гэрчилгээ олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ жил 16, 25, 45 нас хүрч буй иргэд иргэний үнэмлэхээ 30 хоногийн дотор сунгуулах ёстой DNN.mn

Иргэд 25, 45 насандаа иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулдаг. Энэ дагуу 2025 онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэ...

img

8 цагийн дараа

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуул...

img

7 цагийн дараа

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил&...

img

7 цагийн дараа

Төв аймагт электрон тамхи худалдаалахгүй DNN.mn

Судалгаагаар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон ...

img

6 цагийн дараа

2025 оноос хойш төрсөн хүүхдүүдийг “бета үе” гэж нэрлэнэ DNN.mn

2025 онд төрөх хүүхдүүд шинэ “бета үе”-ийн анхны төлөөлөгчид болно хэмээн хүн ам зүй судлаач Марк Маккриндл ярьсныг “The...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд