мэдээ
Босгосон араб бичгийг үндэсний бичиг хэмээн төөрөлдүүлэхийг даруй зогсоож өгнө үү, УИХ-ын гишүүд ээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 06
36
Өнөөдөр 80 хувийг нь анх удаа сонгогдсон гишүүд бүрдүүлж буй манай парламентын гишүүд та бүхэнд хандаж сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахыг хүсэж үүнийг сонордуулж байна. Хэл нь бие даасан үндэстэн гэдгийг, харин бичиг үсэг нь төрт улстай байсан гэдгийг баталдаг. Бид бидний түүх, бичиг үсгийн эсрэг бидний дунд байгаа хуурамч “эх орончид”-ыг ашиглан явуулж буй ОХУ-ын хорт явуулгыг зогсоохын тулд манай улсын нэгдэн орсон НҮБ-ын Олон улсын гэрээ, өөрийн улсын хуулийн дагуу “Монгол бичиг, Худам Монгол бичиг, Уйгаржин гэгдэж буй бичиг нь босгосон эртний түрэг буюу араб бичиг,үсэг мөн” гэсэн 13135 дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан.Үүнийхээ дараа босгосон араб бичгийг үндэсний бичиг хэмээн зааж нийт монголчуудын эрх ашгийг хохироохоо зогсоохыг БШУЯ-наас албан ёсоор шаардсан. Харин хариуг нь ШУА-ийн Түүхийн хүрээлэн ирүүлж “Бид энэ асуудлыг сайн мэдэхгүй МУИС, МУБИС-аас асуух хэрэгтэй” гэсэн утгатай албан хариу ирүүлсэн тул бид МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн танхим, МУБИС-ийн Монгол судлалын дээд сургууль, ХУИС-ийн Хэл, соёлын сургуулийн захиргаанд албан бичиг өгсөн ч ямар нэгэн хариу өгөөгүй болно. Иймээс бид энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул 2023 оны 12 сарын 06-ны өдөр 128/Ш32023/10078 тоот Захирамж гарган манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс бид дээд шатны шүүхэд нь давж заалдсан. Захиргааны хэргийн давж заалдах шүүх 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр “Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай” Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч О.Оюунгэрэл, Б.Тунгалагсайхан нарын гарын үсэг бүхий 24/ШГ2024/0067 тоот Тогтоол гаргаж “1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдийн 177 дугаар захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д заасны дауу энэхүү шүүхийн тогтоол нь эцсийн байна” гэж заасан тул бид Дээд шүүхэд давж заалдах боломжгүй болсон.
Иймээс бид монголчуудын эрхийг хамаалж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн бидний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан тул бид бас л давж заалдан гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц 2024 оны 05 сарын 8-ны өдөр хурал даргалагч Д.Ганбаатар, гишүүн Г.Баясгалан, Э.Энхтуяа нарын гарын үсэг бүхий 07 дугаартай Магадлал гаргаж “1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 38 дугаар тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан иргэн Г.Амарсанаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Одоо бид яагаад Захиргааны хэргийн шүүх болон Үндсэн хуулийн цэцэд хандах болсноо тайлбарлая.Нэгдүгээрт, дэлхий нийтэд гагцхүү үнэнийг бичдэг гэдгээр алдаршсан,1768 онд анх байгуулагдсан “Британника нэвтэрхий толь”-ийн https://www.britannica. com/topic/Mongol-language” хаягаар ороод харахад: …Хятадад хэрэглэгдэж байгаа, 2025 онд Монгол Улсын албан ёсны бичгийн хэл болгон сэргээн нэвтрүүлэхээр төлөвлөж буй уламжлалт монгол бичиг нь эцсийн дүндээ Сири гаралтай. Монголчууд энэ бичгийг Түрэг гаралтай Уйгаруудаас авсан бөгөөд харин тэд Ираны ард түмэн болох Согдуудаас авсан…” гэж бичсэн байна. Ийнхүү “Британника” нэвтэрхий толь монголчууд биднийг плагиат буюу оюуны хулгай хийж байгааг дэлхий нийтэд албан ёсоор зарласан нь монголчууд бидний эрх ашигт огт нийцэхгүй байна.
Хоёрдугаарт, хоёр төртэй юм шиг нэгэн зэрэг хоёр өөр бичиг, үсэг хэрэглэнэ гэдэг яах аргагүй хүн төрөлхтөний түүхэнд гарч байгаагүй том тэнэгтэлт мөн учир монгол хүн бүрийн эрх ашигт бас л огт нийцэхгүй байна.
Гуравдугаарт, хэл нь амьд организм адил байнга өөрчлөгдөж байдаг бол хэлний дүрэм огт өөрчлөгддөггүй. Харин хэлний дүрэм нь эртний бичигт илүү ойлгомжтой хадгалагдаж байдаг. Гэтэл бид XIII зуунаас өмнөх бичиг үсэгнүүдээ “Монгол биш” хэмээн орхиж байгаа нь бидний төрт ёсны түүх, хэлний дүрмээ судлан мэдэх асуудалд шууд том саад болж буй учир монгол хүн бүрийн эрх ашигт огт нийцэхгүй байна. Дөрөвдүгээрт, гар утсаараа мессеж бичих болсны ач тусаар монгол хүн бүр ялангуяа манай хүүхэд залуучууд дэлхийн хөгжингүй улсын иргэдтэй адил латин бичиг үсэгт ороход ямар ч сайдгүй болсон үед нь тэднийг босгосон араб бичиг сурахаас өөр аргагүй болгосон нь монгол хүн бүрийн эрх ашигт огт нийцэхгүй байна. Эцэст нь, хуурамч “эх орончид”-ын шинжлэх ухааны эсрэг худал ухуулгад итгэсэн хэсэг нь босгосон араб бичиг сурч, шинжлэх ухаан болон бусдын соёлыг хүндэтгэдэг хэсэг нь үүнийг эсэргүүцэж монголчууд дотроо хоёр хуваагдаж байгаа нь Монгол Улсын эрх ашигт огт нийцэхгүй байна. Эндээс босгосон араб бичиг үсэгтэй байх явдал монголчуудад огт ашиггүй байгаа юм бол тэгээд хэнд ашигтай байх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ганц зөв хариулт гарч ирж байгаа нь “Монголчуудыг 1946 оны нэгдүгээр сарын нэгнээс өөрсөд шигээ крилл бичиг үсэгтэй болгосон учир үүнийг нь хэвээр үлдээж, латин бичиг үсэгт оруулахгүй байх сонирхол зөвхөн ОХУ-ын удирдлагад байгаа нь хэнд ч ойлгомжтой зүйл!”.Өнөөдөр “Крилл Монгол бичиг”-ийг бид “Монгол бичиг”, “Үндэсний бичиг” гэж хуульчилвал юу болох вэ?! Яг л ийм зүйл манай улсад болж байна. Бид “араб бичвэрүүд” буюу англиар “arabic texts” гэсэн үгийг Google-д оруулж, эхэнд нь гарч ирсэн араб бичгийг босгож энэ нийтлэлд хавсаргав. Үүнийг “Монгол бичиг”-тэй болсон гэж бодож байгаа хүн болгон уншаад үз дээ! Энэ нь хэн ч байсан “arabic texts” гэсэн үгийг Google-д оруулж таарсан дурын араб бичгийг принтерлэж гарган босгож бариад, босгосон араб бичгийг өөрийн “Үндэсний бичиг” хэмээн хууртсан хүүхдээрээ уншуулаад үз гэсэн үг. Тэд юу бичсэнийг нь ойлгохгүй ч харин төвөггүй үсэглэж унших болно!Иймээс л бид УИХ-ын шинэ гишүүд та бүхэнд хандаж байна. Учир нь хувь хүн, хуулийн этгээд бус зөвхөн НҮБ-ын гишүүн улс л аль ч улсаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Нидерландын Гааг хот дахь НҮБ-ын Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд хандах эрхтэй байдаг.
Иймийн учир та бүхэн дэлхийн хэмжээний эрдэмтэд болох Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин, Шадавын Лувсанвандан нарын “Уйгаржин Монгол бичиг” буюу уйгаруудын бичиг гэж байсан бичгийг Оросын тавиулууд болох манай хуурамч “эх орончид” хэрхэн, яаж зохион байгуулж “Монгол бичиг”, “Үндэсний бичиг”, “Тэнгэрийн бичиг” болгосон асуудлаар ажлын хэсэг байгуулж, ОХУ-аас нийт монголчуудад учирсан хохирлыг олон улсын дүрэм журмын дагуу барагдуулах арга хэмжээ авч өгнө үү.
Г.АМАРСАНАА
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана DNN.mn
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шу...
10 минутын дараа
Иргэн энэ оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлнө DNN.mn
2025 оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхтэй холбоотойгоор эхний гурван сарын шимтгэлээ төлөх хөгжүүлэл...
31 минутын өмнө
Цаан сүрэг 166 толгойгоор цөөрчээ DNN.mn
Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ. 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн э...
1 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо DNN.mn
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр бо...
1 цагийн өмнө
ЦЕГ: Машин мөргөж, ухаан алдсан жолоочоос согтолт, мансууруулах бодис илрээгүй DNN.mn
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд “Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл м...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд