мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Товчин зай залгисан тохиолдолд ходоод түлэгдэж дотор эрхтэн гэмтдэг DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 08
43
Улсын хэмжээнд бага насны хүүхдүүд товчин зай залгих тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2024 оны эхний улирлын байдлаар товчин зай, соронз, ээмэг зэрэг гадны биет залгисан 55 тохиолдол бүртгэгдсэн байна.
Товчин зай нь алсын удирдлага, тооны машин, машины түлхүүр, тоглоом, цаг, ярианы ном, дуутай мэндчилгээ зэрэг олон төрлийн эд зүйлсэд байдаг. Товчин зай нь хүний биед ороод нэг цагийн дотор улаан хоолой, ходоодны салстыг түлэх, амь насанд аюултай тул цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Бага насны хүүхдийг товчин зай залгихаас урьдчилан сэргийлье.
-Товчин зай агуулсан зүйлсийг гэрт байлгахаас зайлсхийх
-Тоглоомын зайны аюулгүй байдлыг хангаж, скочоор битүүмжлэх
-Товчин зай агуулсан зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
-Товчин зай болон тэдгээрийг агуулсан зүйлсийг (сав, баглаа, боодолд хийх) аюулгүй устгах
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх
-Хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх.
Нийтийн тээврийн 1084 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1084 автобус иргэдэд үйлчилж байна.
...8 цагийн дараа
Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой байна DNN.mn
Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар Баянхошуунд агаарын бохирдол маш их буюу 427 гэж заажэ...
7 цагийн дараа
“Жолоочийн хариуцлагын даатгал жолоочийн тооноос хамаарч өөрчлөгдсөн” гэв DNN.mn
Жолоочийн хариуцлагын даатгал нэмэгдэж 700 мянган төгрөг болсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Албан журмын даатгалын холбооны мэдэ...
7 цагийн дараа
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг та бүхэнд хүрг...
7 цагийн дараа
Ахмадын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор (2024.01.08) болсон Ахмадын үндэсний чуулганы үдээс хойших хуралдаанд Эр...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд