мэдээ
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 13
18
Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа.
Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НБГ-ын дарга Б.Амартүвшин хэлж байв.
НБГ-ын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга худалдан авах, 5 цэцэрлэгийн барилга худалдан авах, 2 сургуулийн барилга барих нийт 8 төсөл арга хэмжээ, Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 71 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 50 нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Мөн өнгөрсөн сард 2 сургууль, 2 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад Улсын комисс ажиллаж, акт гарсан” гэв.
Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно DNN.mn
Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа энэ сарын 17-ны өдөр UG arena-д 20:00 цагаас зохион байгуулагдана. Бээлийгүй бокс нь гарт я...
8 цагийн дараа
Орчныхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэхийг уриалав DNN.mn
Нийслэлд нэгдүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш хүртэл цас орох тул халтиргаа гулгаанаас сэргийлж, орчны 50 метр хүртэлх зам талбай...
7 цагийн дараа
ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 13 цаг 13 минутад эхэ...
7 цагийн дараа
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна DNN.mn
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын ...
6 цагийн дараа
Завхан аймгийн засаг даргын орлогчоор Д.Уужимсанааг томиллоо DNN.mn
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргихыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул 2025 оны 1 дүгээ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд