мэдээ
ЗГ: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгав DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 15
31
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна.
“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм.
НӨАТ: Супер нэг азтан тодорлоо DNN.mn
2024 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах и-баримт сугалааны тохирол боллоо. ...
8 цагийн дараа
Татвараа төлөөгүй 365 хуульчийн ажиллах зөвшөөрлийг хүчингүй болгохоо мэдэгдэв DNN.mn
Монголын хуульчдын холбооноос гишүүний татвараа төлөөгүй, нэг сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 356 хуульчдын мэргэжлийн үйл а...
7 цагийн дараа
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэлжээ DNN.mn
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Допингийн эсрэг Үндэсний дүрэм”-...
7 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлаж болзошгүй DNN.mn
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны 01-р сарын 15-ны Лхагва гарагт “ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ” байршл...
6 цагийн дараа
Ж.Баярмаа: Жагсаалын үеэр хүний үндсэн эрхэд ноцтойгоор халдсан явдал гарлаа DNN.mn
УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа. -Сүхбаатарын талбайд болж байгаа иргэдийн жагсаалыг та хэрхэн дүгнэж байна вэ. Нийгэм аливаа жа...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд