мэдээ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг судлах шаардлагатай гэж үзэв
![trend](/images/guest.png)
2016 оны 12 сарын 09
![img](/images/view.png)
33
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Тус байнгын хороог хуралдуулах товыг нийтэд мэдээлээгүй байсан ч өнөөдөр /2016.12.09/ гэнэт хурал зарлаж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Гэвч хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монголбанк 11 их наяд төгрөг хэвлэж, зах зээлд гаргасан. Үүнээс өнөөгийн эдийн засгийн хярал үүсээд байгаа. Монголбанк мөнгө хэвлэж байхад Хяналтын зөвлөл нь юу хийж байсан юм бэ? Хянах үүргээ биелүүлээгүй байж зарим нэг гишүүд улиран сонгогдох гээд ороод ирсэн байна. Хяналтын зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийг сайн судлах шаардлагатай” гээд хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтийг Байнгын хороонд тавив. Түүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хурал Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулж, өндөрлөлөө.
Монголбанкны хяналтын зөвлөлд Д.Даваасамбуу, Л.Дондог, Б.Цэрэнбалтав, Б.Лхагважав, М.Энх-Амгалан, Г.Хэрлэн, Л.Ариунаа нарын долоон хүний нэрийг дэвшүүлсэн байв.
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь DNN.mn
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны хоёрдугаар сар...
8 цагийн дараа
Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа DNN.mn
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, намтраа хуурамчаар бөглөж, Засаг даргад...
8 цагийн дараа
ЦЕГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж 3 хүүхэд, 1 том хүн нас барсан DNN.mn
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, м...
8 цагийн дараа
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn
Өнөөдөр /2025.02.10/ баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Бо...
7 цагийн дараа
ТОЙМ: “Хүүхдийн эрх дээр сандайлж суугаад салам хэрэлддэг орон боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн Засаг даргын...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд