Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Махны үнэ “Хархорин” захад хамгийн хямд байна

trend

img

2017 оны 9 сарын 21

img

170

“Хархорин” захад махны үнэ хамгийн хямд байна

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний үнийг, өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг. Тэгэвл энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.

Махны үнэ

Хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6155 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7255 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.7 хувиар буюу 35 төгрөгөөр, лууван 0.7 хувиар буюу 15 төгрөгөөр, хятад сонгино 1.8 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллана

Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран ажиллах санамж бичиг /2025.08.25/ байгууллаа. Санамж бичгийн хүрээн...

img

28 минутын өмнө

Албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53781...

img

1 цагийн өмнө

“Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден” хотхонтой холбох 120 метр авто замыг...

img

1 цагийн өмнө

Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна

Нийслэлийн хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байр...

img

2 цагийн өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдс...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд