мэдээ
Б.Цогзолбоо: Үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүд уйлдаг
2018 оны 3 сарын 12
1
“Хадагтай” эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Цогзолбоотой аборт буюу үр хөндөлтийн талаар ярилцлаа.
Эмэгтэйчүүдийн эмчийн хувьд нэг зүйлийг ярьмаар санагддаг юм. Тэр нь үр хөндөлт буюу аборт. Эмэгтэйчүүд маань төрөх боломжгүй эсвэл хараахан төлөвлөөгүй бол жирэмслэлтээс хамгаалдаг болчихоосой гэж боддог.
Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг. Үргүйдлийн асуудалтай болсон байдаг. Энэ тал дээр их эмзэглэдэг. Манай эмнэлэгт гэхэд өдөрт 20-30 хүн үзүүлдэгийн таван хувь нь абортонд орохоор хандаж ирдэг.
Аборт хийлгэх гэж байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн ямар шалтгаантай байдаг вэ?
Абортонд орох шалтгаануудын нэгт гэр бүл төлөвлөлт байхгүй байна. Залуу хосууд маань амьдрал зохиож гэр бүл болж байгаач жирэмсэн болоод амьдралын хөрсөн дээр буугаад ирэхэд асуудлууд бий болж эхэлдэг. Аль нэг талын эцэг эх дургүйцэх эсвэл амьдрал нь хараахан хөлөө олоогүй байна гэдэг. Хоёрт гадаад явах гэж үр хөндөлт их хийлгэж байна. Гадаадад сурах гээд бүх зүйл нь болцон байхад жирэмслэцэн байна. Үр хөндөлт хийлгэмээр байна гэх жишээтэй. Тэр хүн яахав одоо ирээдүйгээ бодож байгаа ч хэвлийд нь бас нэгэн ирээдүйгээ хүлээгээд амь гуйгаад байж байгаа хүүхдийн амийг тасдаж байна шүү дээ. Сургуулийн далимаар ч гэсэн их үр хөндүүлж байна. Оюутан гэдэг яахавдээ зүгээр л цаг хугацааны асуудал. Тэрийг хэзээ ч төгсөж болно. Нэг жил азнаад буцаад сурч болно.Тэдгээр хүмүүс ердөө нэг жилийн цаг хугацаанаас болж нэг хүний амьдралыг үгүй хийж байна шүү дээ.
Эрчүүд маань ч гэсэн амьдралыг авч явах ноён нуруу жоохон байхгүй болцон юмуу даа. Эмэгтэйчүүдийн эмч болсоноосоо хойш энэ бүхнийг би биеэрээ мэдэрч байна. эмзэглээд байдаг болж. Аборт хийлгэж байгаа 10н эмэгтэйчүүдийн гурав нь уйлж байна. Энэ нь харамсаж байгаагын шинж. Хичнээн харамсаад ч үр хөндүүлэхээс өөр сонголт байхгүй. Тэр хүмүүсийг хараад би буруутгаж чаддаггүй. Учир нь тэр хүний амьдрал ямар болохыг би мэдэхгүй.
Магадгүй абортонд орох гэж ирсэн ч орж зүрхлэхгүй больдог эмэгтэйчүүд хэр байдаг вэ?
Тавхан хувь нь буцдаг. Энэ бол бас л бага тоо. Абортны дараа хүндрэлүүд бас бий. Амьдралын шаардлагаар үр хөндүүлсэн. Дараа нь амьдрал нь хөлөө олчоод одоо жирэмслэмээр байнаа гэсэн ч үр тогтохгүй байгаа хүмүүс ч байна. Мөн жирэмслэх гээд хоёр гурван жил хичээгээд эмчийн хяналтанд байгаа эмэгтэйчүүд ч байна.
Хар барааныг нь л яриад байгаа болохоос биш сайхан гэр бүлүүд ч бас бий. Тав зургаа төрсөн ч гэсэн намайг гээд зориод ирсэн хүүхдийг яаж хийгээд гаргаад хүн болгомоор байнаа гэсэн эцэг эхчүүд ч байна.
Одоогийн охид бас харьцангуй ухаантай байна. Арван наймтай охид ирээд би одоо оюутан болох юмаа жирэмсэн болохгуйн тулд ямар арга хэмжээ авах вэ гээд заавар зөвлөгөө авч байна. энэ нь бас эерэг тал юмуудаа гэж бодож байгаа.
Аборт хийлгэхийг хүссэн хүн, үр тогтоолгохыг хүссэн хүн аль нь илүү зонхилж байна?
За бараг л аборт илүү.
Аборт бол амархан. Дотроо хоёр янз бий. Эмийн үр хөндөлт болон багаж аргаар. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагадана. Багаж аргаар бол ердөө тавхан минут .
Тэгэхэд үргүйдэлийг шийдэхэд маш их цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагддаг. Үргүйдэл нь дотроо хоёр шалтгаантай.
Эмэгтэйчүүд маань надаас болж жирэмслэхгүй байна гэж бодож их ханддаг тэр нь үгүй юм.Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд 1-1,5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэнэ. Үргүйдэл нь эмэгтэйгээс 50%, эрэгтэйгээс 50% хамаарна.
Хоёр дахь шалтгаан нь үр хөнөдөлт хийлгэсэнээс болдог.
Аборт хийлгэж болноо амьдралд юу ч тохиолдож болно. Гэвч дараа нь гарах эрсдэлээс сэргийлээд эмчилгээ сайн хийлгэж байгаасай. Мөн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч, мэдлэгтэй болмоор байна. Ийм хэцүү зүйл хийхгүйн тулд гэр бүл төлөвлөлтөө сайн зохион байгуулж байгаарай гэж хүсэж байна.
Г. МӨНХЦАЦРАЛ
Эрдэмтэн судлаач, байгаль хамгаалагчид О.Амгаланбаатар гишүүнийг уучлалт гуйхыг шаардав DNN.mn
Байгаль хамгаалал, биологийн шинжлэх ухааны 57 эрдэмтэн, судлаач нар хамтран УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг УИХ-ын ёс зүй, дэгийн б...
1 цагийн дараа
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ DNN.mn
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангала...
1 цагийн дараа
Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ DNN.mn
Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг У...
7 минутын дараа
Арванхоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn
МҮБХ-ноос 12 дугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцууллаа. 12 дугаар сарын 7-нд 13:00 цагаас Ардчиллын ...
19 минутын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ DNN.mn
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагу...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд