Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 2 сарын 27

img

51

news-img

УИХ-ын гишүүний гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр хэрэгжихгүй байгаад нийгэм бухимдангуй байна. Тэгвэл парламентын гишүүнийг эгүүлэн татах нь 100 хувь УИХ-ын мэдлийн асуудал гэж зарим хүн тайлбарлаж байгаа. Ер нь ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эгүүлэн татдаг талаар Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй  ярилцлаа


-УИХ-ын гишүүнийг ямар нөхцөлд эгүүлэн татдаг вэ. Энэ нь 100 хувь парламентын мэдлийн асуудал уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж байгаа. Энэ заалт нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орсон. Мөн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн нь бий. Тэгэхээр шүүхийн эцсийн шатны шийдвэрийг УИХ дагана гэсэн үг.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж байгаа шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шатны тогтоолыг УИХ хэлэлцэж, гишүүнээ авч үлдэх эсэхийг шийдэхгүй юм уу?

-Үндсэн хуульд шүүх гэм буруутайг нь тогтоовол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гээд заачихсан байгаа. Иймд шүүхийн эцсийн шатны шийдвэрээр тухайн УИХ-ын гишүүний гэм буруутайг нь тогтоосон бол парламент шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй. Хуулийн процесс нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь үндэслэлээр болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулагдана. Энэхүү хуулийн 9.1.5-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж бий. Дээр дурдсан хуулийн заалтуудын үйлчлэл нь  “Тухайн гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон; хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн; Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн; гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; нас барсан” тохиолд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т юу гэж заасан байдаг юм бэ?

-Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ө ө р и й н с а н а а ч и л г а а р буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ хуульд заасанчилан тодорхой маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. Хэрэв эдгээр шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Тэгвэл хуулинд  УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авах, үгүйг шийдэх эрх мэдэл нь парламентанд байгаа биз дээ?

– Прокурор тухайн гишүүний халдашгүй байдлыг цуцалж өгөөч гэсэн тохиолдолд парламент санал хураадаг. УИХ-ын гишүүн байхдаа гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах саналыг поркурор парламентад оруулж байгаа юм. Харин гишүүн болохоосоо өмнө шүүхийн шийдвэр гараад яллагдагчаар татагдаад ажиллагаа явчихсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эгүүлэн татах, бүрэн эрхээс нь  чөлөөлөх асуудал шийдэгдчихнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд прокурор нөлөөлөх боломжгүй шүү дээ. Тийм учраас парламентад асуудлыг нь оруулж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлдэг. Парламент прокурорын саналыг хүлээж авахгүй бол гишүүний халдашгүй байдалд нөлөөлөхгүй. Шалгаж болохгүй. Харин нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан тохиолдолд ямар ч боломжгүй.

М.МӨНХ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган”-д оролцов DNN.mn

“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган” нь  “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг...

img

4 цагийн дараа

Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна DNN.mn

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашлагуудыг буулгах, орц, гарц хааж байршуулсан вагончик, микро автобус зэрги...

img

4 цагийн дараа

Олон Улсын олимпын хороо “World Boxing”-г холбоог хүлээн зөвшөөрлөө DNN.mn

Олон улсын олимпийн хороо “World Boxing”-г холбоог туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрлөө. “World Boxing” дараах шалгууруудыг хангажэ...

img

3 цагийн дараа

Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварл...

img

2 цагийн дараа

“Та нараас болж стрессдээд байна” гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг танилцуулж байна Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд