Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Ж.Энхбаяр: Малчин, тариачин гэсэн хоёр том сууриа бодлогын хувьд авч явах нь энэ Засгийн газрын үүрэг DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 2 сарын 27

img

25

news-img

Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяртай ярилцлаа.


Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй бодлого, чиглэлийн талаар ярилцъя?

-Манай салбарт хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, газар тариаланг мал аж ахуйтайгаа төгс хослуулах,түүн дээрээ суурилсан хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор “Чинээлэг малчин”, “Шинэ хоршоо” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атар-IV” гэсэн харилцан хамаарал, уялдаа бүхий дөрвөн цогц бодлого хэрэгжиж байна. Сая арилжааны 10 банк Монголбанктай хамтран “Атар-IV” аяныг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэсэн. Улсын төсөвт тодорхой эх үүсвэрүүд буюу хүүний татаасууд суусан. Үүнийг бид арилжааны банктайгаа тохирч, ямар салбарт, ямар бодлого барьж байгаад ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зорилтуудаа тодорхойлж байгаад санхүүжилтээ эцэсэлэн шийдвэрлэж байгаа нь тэр.

Энэ хүрээнд ямар,ямар ажлууд хийгдэх вэ?

-Хэд хэдэн томоохон үйл ажиллагаа явагдана. Нэгдүгээрт, 200 мянган га талбайг шинээр газар тариалангийн салбарын эргэлтэд нэмж оруулна. Манай улс 970 мянган га орчим талбай ашиглаж байна. Энэ нь Монгол Улсын газар нутгийн 0.5-6 хувь орчим байгаа юм. 1960, 1970-аад оны үед манай улсын хүн ам нэг сая гаруй байх үед эргэлтэд орсон талбай. Одоо хүн ам 3.5 сая болчихлоо. 2030 он гэхэд дөрвөн сая руу нэлээн дөхнө. Дээр нь нэг сая гаруй жуулчин авна гээд хүний  хүнсний хэрэ гл э э өсөн нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. үүнийг хангахад бидний өнөөдрийн эргэлтэдбайгаа хөдөө аж ахуйн газар хүрэлцэхгүй байгаа юм. иймд 200 мянган га талбайг нэмж эргэлтэд оруулна. Дээрээс нь хөрс хамгаалал буюу Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай салбарт хэрэгжүүлнэ. ингэхийн тулд бид газар тариалангийнхаа газрыг ойн зурвас байгуулж хамгаалах ажлыг хийж, модоо ч тарья, хөрсөө ч хамгаалъя. Мод тарьснаар, ойн зурвастай болсноор мөн ургацын хэмжээ 20-25 хувь нэмэгдэх тооцоо гарсан.

Ойн зурвас буюу хөрс хамгааллын том арга хэмжээ авах юм байна?

-Тийм ээ. үүнийг дагаад үр сортын аж ахуйн нэгжүүд үр тарианы болон төмс хүнсний ногооны үр дотооддоо үйлдвэрлэх, нийлүүлэх томоохон ажлууд явагдана. хүлэмжийн аж ахуй явагдана. 50 га талбайд өвлийн хүлэмж барьж байгуулах зорилт тавьж байна. Техникийн томоохон шинэчлэлт, ялангуяа ногоочдыг механикжуулах, нөгөө талаар  тэжээлийн ургамал тарих,хураах техникийг шинэ түвшинд гаргана. Маш сайн тэжээлийн баазуудыг өргөтгөнө. Тэжээлийн баазыг өргөтгөснөөр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй төгс хослох нэг сайн тал үүснэ. Нөгөө талаараа нүүдлийн мал аж ахуй маань байгалийн ган, зудын эрсдэлд өртөхийг багасгах зорилгоор тэжээлийн томоохон ажлууд хийгдэнэ. энэ мэтчилэн олон үе шаттай ажлууд бүгд төлөвлөгдсөн, бүгдт тооцоо санхүү эх үүсвэр нь шийдэгдсэн.

– “Шинэ хөдөлгөөний хүрээнд хоршоог санхүүжүүлэхэд 500 тэрбум төгрөг улсын төсвөөс төсөвлөсөн гэж ойлгосон. Саяны 800 тэрбумаас тухайлбал, улсын төсвөөс хүүгийнтатаасанд хэдэн төгрөг арилжааны банкууда өгөхөөр төсөвлөсөн бэ?

-Манай яамны томоохон бодлогын өөрчлөлт.Манайд ногдсон нийт төсөв,хөрөнгө оруулалтын 5-6  хувь нь хувийн ААН буюу түрүүн дурдсан дөрвөн том хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүүгийн татаас болж очиж байна. Нэг төгрөгөөр арван төгрөгийг хөшүүрэгдэж байна гэсэн үг.Жишээлбэл,саяын “Атар-I V ” аяны 2025 оны санхүүжилт 800 орчим тэрбум. энэ мөнгийг босгохын тулд бидэнд 50 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. үүнийгээ бид арилжааны банкуудад хүүгийн татаасанд өгөөд, арилжааны банк өөрийн эх үүсвэр хоёр хоёр талаас нь нийлээд хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл очиж байна. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арьс шир, ноос ноолуран үйлдвэрийн боловсруулалтын түвшнийг сайжруулах том ажлууд эхэлж байна. Мөн адилхан 800 гаруй тэрбум төгрөг манай дээр байгаа. 50, 60 тэрбумаараа эх үүсвэр болгож өгөөд, хүүгийн зөрүүг өгчихөөр арилжааны банкуудын зээл олгох сонирхол дагаж нэмэгдээд, эрсдэл нь багасана. Энэ мэтчилэн бид дандаа их хэмжээний хөнгөлөлттэй зээлийн бодлогыг салбартаа оруулах гэсэн зорилгоор ажиллаж байна.

Хамгийн гол нь, газар тариалангийн салбар маань эргээд сэргэх  “Атар-IV” аян идэвхжих дүр зураг харагадж байна уу.Гаалийн албан татварын өөрчлөлттэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд уналт үүссэн шүү дээ. Өөрчлөлт хийх үү?

-Ковидын сургамж .хил гааль бүрэн хаагдсан,хүнсний хангалт маш ноцтой доголдсон. Дотооддоо бид т о д о р х о й н э р т ө р л и й н бүтээгдэхүүнийг тарьдаг ургуулдаг, эцэслэн боловсруулах нь улс орны аюулгүй байдалд зайлшгүй юм гэсэн шийдэл гаргаж, тэр хүрээнд“хүнсний хувьсгал”, “Атар-IV” аян явагдаад байгаа учир шалтгаан нь тэр. үр дүнгүүд гарч байна. хүнсний олон үйлдвэр ашиглалтад орлоо. Олон нэр төрлийн бараанууд шинэчлэгдэж,үйлдвэрлэгдэж гарч байна. Газар тариалан, ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, гахай, тахиа, өндөг,сүүний аж ахуйнууд нэмэгдэж байна.

– Аж ахуйн нэгжүүд бойжиж эхлэх гэж байтал сүүний татвар, гурилын татварыг тэглэх шийдвэргаргасан Засгийн газарт яаж итгэх юм бэ?

-Мэдээж засгийн газрын шийдвэр биш шүү дээ. засаг дандаа хөгжүүлэх, босгох тал дээр анхаарч ажиллаж байна. Уих-аас цаг үеийн тбайдалтай холбоотойгоор зарим хязгаарласан шийдвэрүүд гаргаж, хууль гаргаж зохицуулж байна. энэ болгоныг буцаагаад залруулах, буцаагаад хөгжлийн бодлого руу нь чиглүүлэх асуудлаа засаг  байнга тавьж байна. Сая таны дурдсан гурилын асуудлыг Уих-д засгийн газар өргөн барьчихсан. Одооьхаврын чуулганы хамгийн эхний хэлэлцэх асуудалдорох ёстой. Тавдугаар сард тариаланчид талбайдаа гарахаас өмнө энэ асуудал шийдэгдсэн байх ёстой.

Нэг ч гэсэн үйлдвэр барих нь УИХ, Засгийн газрын гишүүдийн томоохон үүрэг байх. Гэтэл одоо шагнал гардуулаад, өөрсдийнхөө пиарыг хийгээд яваад байгаа харагдаж байна. МонголУлсын хэмжээнд хэчнээн аварга малчин, сайн малчин төрөөд байна вэ. тҮүний үр шимийг яаж гарна тгэж бодож байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг үндсэндээ 90 гаруй хувь уул уурхайгаас хамааралтай байна. Олон тулгуурт эдийн засагтай болох гол боломж бол бидний өмнө нь хийж чаддаг байсан хАА, эрчимжсэн мал аж ахуй, үүнд тулгуурласан хөнгөн хүнсний үйлдвэрлэл. Энэ салбараа босгох нь энэ засгийн газрын томоохон зорилт болоод явж байна. энэ хүрээнд бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Нөгөө талаар арьс шир, ноос ноолуур, хүнсний үйлдвэрүүдийн асуудал яригдаж байна. Гол бэлтгэл нь нэг бол тариаланчид тарьж ургуулж нийлүүлнэ, нэг бол малчид өсгөж бойжуулж нийлүүлж байна. Тэгэхээр малчин, тариачин гэсэн хоёр том сууриа бодлогын хувьд авч явах нь энэ засгийн газрын үүрэг. Нөгөө талаас манай уламжлалт соёл, нүүдлийн мал аж ахуй. Бид энэ өргөн дэлгэр газар нутгаа эзэмшиж, ашиглаж, мал сүргээ адгуулан, олон мянган жил явж ирсэн. Байнгын нөхөн сэргээгддэг энэ баялгаа бид эцсийн бүтээгдэхүүн, үйлдвэр болгож ашиглах, үнэ цэнтэй экспортын бүтээгдэхүүн болгохын тулд явж байна шүү дээ. ингэснээрт малчдын орлого, мал маллах сонирхол нэмэгдэнэ. Тэр бүгд үйлдвэрлэл, экспорттой холбоотой. энэ бодлогын мөн чанар бол нутгаа эзэнтэй байлгая, нүүдлийн соёл иргэншлээ хадгалъя. Малчид маань Монголын гол үнэт зүйл болсон биет болон биет бус олон өв соёлыг тээж яваа гол улсууд. Бидний гол зорилго ашиг шимт мал. Газар тариаланг мал аж ахуйтай хослуулах, илүү өгөөж рүү явах. Та бүхэн анзаарсан бол ноолуурын салбарт маш том ахиц гарч байна. Олон зуун сая ам.долларын экспорт хийж чадаж байна. Ноолуураа зуун хувь угаадаг болсон. энэ жил 100 хувь самнадаг болно буюу утсаа ээрэх, сүлжих хүчин чадлуудаа бодлогоор нэмж байна шүү дээ. үүнтэй адилхан махны зах зээлийг маш идэвхтэй гадаад зах зээлд нээж байна. зүүн өмнөд Азид ямааны махны зах зээлийг амжилттай гаргалаа. Арабын орнууд, Ойрхи Дорнодын орнуудад хонины мах амжилттай нэвтэрлээ. 300 гаруй сая ам.долларын мах өнгөрсөн 2024 оны байдлаар экспортолчихоод байж байна. Мах, ноолуур үнэтэй болж байна. Одоо бид ноос, арьс ширээ үнэтэй болгох, дотоодын үйлдвэрлэлээрээ үнэтэй бүтээгдэхүүн хийдэг болох дараагийн шат руу явж байна.

Э.Мөнхтүвшин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган”-д оролцов DNN.mn

“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган” нь  “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг...

img

5 цагийн дараа

Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна DNN.mn

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашлагуудыг буулгах, орц, гарц хааж байршуулсан вагончик, микро автобус зэрги...

img

4 цагийн дараа

Олон Улсын олимпын хороо “World Boxing”-г холбоог хүлээн зөвшөөрлөө DNN.mn

Олон улсын олимпийн хороо “World Boxing”-г холбоог туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрлөө. “World Boxing” дараах шалгууруудыг хангажэ...

img

4 цагийн дараа

Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварл...

img

2 цагийн дараа

“Та нараас болж стрессдээд байна” гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг танилцуулж байна Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд