Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган”-д оролцов DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 27

img

15

news-img

“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган” нь  “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйн төлөө “Тогтвортой хөгжлийн зорилгууд” (ТХЗ)-ыг хангах хүрээнд тогтвортой, хүртээмжтэй, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан шийдлүүдийг урагшлуулах нь” сэдвийн дор хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Бангкок хотноо зохион байгуулагдаж байна. Тус чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Мөнхсоёл, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр болон албаны бусад хүмүүс оролцож байна.

Чуулганы үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (АНДЭЗНК)-ийн төв байранд Иргэний нийгмийн байгууллагын “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцүүлгийг удирдаж, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр үндсэн илтгэлийг танилцуулсан юм.

Түүнчлэн чуулганы үеэр “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын “Газар, Тэнгэрийн дундах цуурай: Сонсголгүй монгол малчин” баримтат киноны бүсийн албан ёсны нээлт болж, гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа.

Чуулган нь Ази-Номхон далайн орнуудыг, ялангуяа буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнууд, бүс нутгийн чиг хандлагыг тодорхойлох, шилдэг туршлага, сургамжийг хуваалцах замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилт, тэдгээрт хүрэхэд нь мэдээлэл өгөх, чадавхжуулах, дэмжих зорилготой юм.

Чуулганы үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ийн төв байранд Иргэний нийгмийн байгууллагын “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Монгол Улсыг төлөөлж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр илтгэл тавьж, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцүүлгийг удирдан, хаалт хийх юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган”-д оролцов DNN.mn

“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган” нь  “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг...

img

5 цагийн дараа

Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна DNN.mn

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашлагуудыг буулгах, орц, гарц хааж байршуулсан вагончик, микро автобус зэрги...

img

4 цагийн дараа

Олон Улсын олимпын хороо “World Boxing”-г холбоог хүлээн зөвшөөрлөө DNN.mn

Олон улсын олимпийн хороо “World Boxing”-г холбоог туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрлөө. “World Boxing” дараах шалгууруудыг хангажэ...

img

4 цагийн дараа

Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварл...

img

3 цагийн дараа

“Та нараас болж стрессдээд байна” гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг танилцуулж байна Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд