мэдээ
“Та нараас болж стрессдээд байна” гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 27

1

Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг танилцуулж байна
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 24-27-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэн: Ч:71 чиглэлийн 0386 дугаартай автобусны жолоочид талархал илэрхийлэх гэсэн юм. Хар костюм, цагаан сорочки цамцтай цэвэрхэн хувцасласан жолооч залуу түгжрэлд удаан явах хугацаанд огт утсаар ярьсангүй, хэнийг ч загнасангүй, тамхи татсангүй, маш соёлтой үйлчилсэнд баярлалаа, ажлын амжилт хүсье.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Б: Ч:31 чиглэлийн 19-078 гарааш дугаартай автобусны жолооч жуковын буудлаас суухын хооронд хаалгаараа хавчаад шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон. Гомдолтой байна энэ жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 19-078 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шүүж үзэхэд хаалгаар хавчаагүй зорчигч дүүрсэн багтахгүй дараагийн автобусанд суу буух шаардлага тавихад буугаагүй хаалга түлхэгдэн хаагдсан.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Г.М: Ч:25 чиглэлийн 2-100 гарааш дугаартай автобусны жолооч 100 айлын буудал дээр хүнээ аваагүй явсан гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 2-100 гарааш дугаартай автобусны жолоочийг ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ж.З: Ч:8 чиглэлийн 1-076 жолооч П гэж дуудаад үүнээс ч удаан явж чадна шүү гэж загнах юм.
Шийдвэрлэлт: 1-076 гарааш дугаартай автобусны жолооч Г.Б-т ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч.У: Ч:37 чиглэлийн 1-078 гарааш дугаартай автобусны жолооч орж ирсэн зорчигч болгонтой хэрэлдээд та нараас болж стрессдээд байна гэж уурлаад байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-078 гарааш дугаартай автобусны жолооч В.С-т ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Д.С: Ч:28 чиглэлийн 25-020 гарааш дугаартай автобус Сэлх 3 буудал дээр зогсоогүй. Хөгшинтэйгөө хоёулаа зогсож байсан. Хүнд л үйлчлэх гэж яваа биз дээ. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-020 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгаж үзэхэд гомдол гаргагч буудлын бус газар гар өргөсөн байсан.
Иргэний гомдол: НТБГ-ын шалгагч Б.Энхжаргал: Ч:32Б 25-088 25-061 жолооч нар Офицерын хойд буудлаас хүнээ авахгүй гарсан. Иргэд маш их бухимдалтай байна. Жолооч нарт арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-061, 25-088 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалган үзэхэд буудал дээрээ зогсож хүнээ авсан. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн М.Б: М:1 чиглэлийн 1-049 жолооч буудал дээрээ зогсоогүй араас нь гүйж ирээд суугаад та буудал дээрээ яагаад зогсохгүй байгаа юм бэ? Хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: 1-049 гарааш дугаартай автобусны жолооч Г.П-д сануулга өгч сургалтад суулгахаар болсон.
Иргэний гомдол: Иргэн Г: Ч:50 чиглэлийн 1-027 гарааш дугаартай автобусны жолооч нь ЗХАБ зөрчиж яваад шаардлага тавихаар хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-027 гарааш дугаартай автобусны жолооч камерын бичлэгээ авч ирж үзүүлсэн. Гомдол гаргагчийн буруутай үйлдэл бичлэг дээр харагдсан.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.





УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган”-д оролцов DNN.mn
“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган” нь “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг...
5 цагийн дараа
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна DNN.mn
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашлагуудыг буулгах, орц, гарц хааж байршуулсан вагончик, микро автобус зэрги...
4 цагийн дараа
Олон Улсын олимпын хороо “World Boxing”-г холбоог хүлээн зөвшөөрлөө DNN.mn
Олон улсын олимпийн хороо “World Boxing”-г холбоог туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрлөө. “World Boxing” дараах шалгууруудыг хангажэ...
4 цагийн дараа
Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ DNN.mn
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварл...
3 цагийн дараа
“Та нараас болж стрессдээд байна” гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn
Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг танилцуулж байна Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд