мэдээ
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт хаагдана DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 13

26

2025 оны Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18, 19-нд хоёр өдрийн турш зохион байгуулна. Боловсролын сайдын элсэлтийн шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломж бүрдсэн билээ.
Дөрөвдүгээр сарын 18-ны баасан гарагт 12 дугаар ангийн сурагчид, 19-ний бямба гарагт 10 болон 11 дүгээр ангийн сурагчид шалгалтаа өгнө.
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагт хаагдах бөгөөд шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан бүртгэлийн дугаар, нууц үг авч, зургаа оруулснаар албан ёсоор баталгаажна.
Түүнчлэн МХБШ-ын агуулгын хүрээ 10-12 ангид ижил байх ч шалгалтын сэдэв болон материал нь өөр байна.
10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин шалгалт өгөхгүй байж болно. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой.





Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулал олголоо DNN.mn
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөдөө аж ахуйн салбаруудыг нэгдсэн бодлогоор дэмжих арга хэмжээний хүрээнд урамшуулал олг...
8 цагийн дараа
Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана DNN.mn
Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гараад байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг...
7 цагийн дараа
Өмнөговийн Даланзадгадад улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрч, цэцэрлэг, сургууль цахимд шилжлээ DNN.mn
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан, тус аймгийн Онцгой комисс шуурхай...
7 цагийн дараа
Түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн автобус 64км/ц хурдтай явж байсан гэж дүгнэжээ DNN.mn
Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ий...
6 цагийн дараа
Шүүх П.Батчулуун эмчид оноосон ялыг хэвээр үлдээлээ DNN.mn
Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд