Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Хоршооны малчид 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 13

img

22

news-img

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцлоо.

Нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэдэг уламжлалт мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хоршоодоор дамжуулан малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлсэн.

Үүнээс хойш улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88320 малчин гишүүнээр элсжээ. Өнгөрсөн есөн сард нийт 6364 хоршооны 22 359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

Зөвлөгөөнөөр Архангай аймгийн хоршоологчдын төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй зарим асуудлуудаа хэлэлцэн, зээл олголт, эргэн төлөлт, татвар, даатгалтай холбоотой багц ойлголтуудаа нэгтгэж, тэргүүлэх сайн туршлагуудаасаа хуваалцлаа.

Архангай аймагт “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 514 хоршооны 2008 гишүүн 57.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ, хангайн бүсийнхэн эрчимжсэн мал аж ахуйд тулгуурлан дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийг сүлжээг тогтмолжуулах бүрэн боломжтой гэдгийг онцлов.

Тэрбээр, хоршоологчид төвлөрсөн зах зээлд төрөлжсөн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, бүс нутагтаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд зонхилох хувь нэмэр оруулах учиртай гэв.

Хоршоод, түүний гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор газар олгох ажлыг эрчимжүүлж, дундын хоршоодыг жишиг хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн хоршоод үйл ажиллагаандаа болон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлдээ стандарт нэвтрүүлэхэд анхаарахаас гадна гишүүдийг тогтмол чадавхжуулж, хоршоо хөгжсөн орнуудаас туршлага судлах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангана гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн цаашид тогтвортой хэрэгжсэнээр малчдын орлого тогтмолжиж, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээ бий болж, орон нутагт төвлөрлийг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн зөвлөгөөнд оролцсон хоршоологчид санал нэгтэй байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулал олголоо DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөдөө аж ахуйн салбаруудыг нэгдсэн бодлогоор дэмжих арга хэмжээний хүрээнд урамшуулал олг...

img

5 цагийн дараа

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана DNN.mn

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гараад байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг...

img

4 цагийн дараа

Өмнөговийн Даланзадгадад улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрч, цэцэрлэг, сургууль цахимд шилжлээ DNN.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан, тус аймгийн Онцгой комисс шуурхай...

img

4 цагийн дараа

Түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн автобус 64км/ц хурдтай явж байсан гэж дүгнэжээ DNN.mn

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ий...

img

3 цагийн дараа

Шүүх П.Батчулуун эмчид оноосон ялыг хэвээр үлдээлээ DNN.mn

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Ajaa taij

758n ter bumaar MAN ii malchid prus avch ohid huu nartaa uguud nuguuduul ni hotod haltuur hiij zam tugjeed dashiin shog. Yynees hoish malchidad zeel uguhgui uchir ni ted tsadsan.

Онцлох нийтлэлүүд