мэдээ
Ой, хээрийн 18 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 17

17

Он гарсаар улсын хэмжээнд гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил сум, нийт 5 аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1,385,830 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.
Иймд:
Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,
Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.





Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогджээ DNN.mn
Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (99.0%) саяар буурчээ. Ни...
7 цагийн дараа
Монголын баг тамирчид “Турин-2025” тусгай олимпийн дэлхийн өвлийн наадмаас 24 медаль хүртлээ DNN.mn
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам болж, Монголын баг тамирчид амжилт арвинтай оролцлоо. Энэ наадмаас мана...
7 цагийн дараа
Бага насны хүүхэд мотоциклоос унаж, амиа алджээ DNN.mn
Хүүхэд мотоциклоос унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цаг...
6 цагийн дараа
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа DNN.mn
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ...
6 цагийн дараа
Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна DNN.mn
Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбоотой “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурх...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд