мэдээ
Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлжээ

Админ
2025 оны 3 сарын 18

17

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан билээ.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлсэн байна.Хуулийн дагуу намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэх бөгөөд аудитын хуулийн этгээд дээрх 27 намын жилийн эцсийн санхүүгийн тайланд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргажээ.
Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайлан нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж байна. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.





Украины дайн дуусах нь тодорхой болов
АНУ-ын Төрийн департамент “Рубио, Лавров нар цахимаар холбогдож Саудын Арабтхийсэн уулзалтынхаа дагуу цаашид хийх арга хэмжээний тал...
8 цагийн дараа
Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд хотын стандартуудыг шинэчлэн батлуулж байна. Тухайлбал, 2022 онд...
7 цагийн дараа
А.Мөнхбилэг багшийн нэрэмжит нээлттэй олимпиад болно
Алтан гадас одонт, АБТА, Монгол Улсын зөвлөх багш А.Мөнхбилэгийн нэрэмжит түүх, нийгмийн ухааны хичээлийн нээлттэй олимпиад энэ сары...
7 цагийн дараа
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тус...
7 цагийн дараа
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 4.1 их наяд төгрөгт болжээ DNN.mn
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болж, өмнөх ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд