Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн: “Continuum” тоглолт бол миний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн

trend

Админ

img

2025 оны 5 сарын 08

img

112

news-img

Үндэсний урлагийн их театрын концерт мистер, гоцлол хөгжимчин, Aydu Records-ийн уран бүтээлч, хуучир хөгжимчин Э. Цэндсүрэнтэй ярилцлаа.


Саяхан бие даасан тоглолтоо хийсэн. Тоглолтынхоо сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

– “Continuum” буюуҮл тасрахнэртэй энэ тоглолт маань миний бие даасан дөрөв дэх тоглолт боллоо. Өмнө нь 2014 онд Fold Miss Classic, 2019 онд Дотоод хөрөг, 2022 онд Тал нутгийн магтуу нэртэй биедаасан тоглолтуудаа үзэгчдэдээ хүргэж байсан.

“Continuum” тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт хуучир болон төгөлдөр хуурын хослолоор бүтээлүүдээ хүргэсэн. Харин хоёрдугаар хэсэгт морин хуур болон найрал хөгжимтэй хамтран тоглосон. Зохиолуудын хувьд Монгол, Хятад, Өрнөдийн сүүлийн үеийн шинэлэг бүтээлүүдийг сонгон тоглосон.

Би хуучир хөгжимтэй 2006 онд анх танилцаж, тэр үеэс хойш 19 дэх жилдээ тоглож байна. Энэ хугацаанд үргэлж өөрийгөө өмнөх өдрийнхтэйгөө харьцуулж хөгжих, дэвшихийг хичээж ирсэн. “Continuum” тоглолт бол миний хувьд зүгээр нэг тайзан дээр гарч гэрэлд гялалзсан агшин биш. Харин энэ бол олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн, өөртөө тавьсан үнэнч дүгнэлт байлаа.

Тоглолтоо хэдий хугацаанд бэлдэж үзэгчдэдээ хүргэв?

Өнгөрсөн оны намар Aydu Recordsоос энэхүүтоглолтын санаа гарсан. Үүний дараа шууд л бэлтгэл ажилдаа орж, намраас хойш өдөр бүр тогтмол бэлтгэл хийсэн. Хөгжимчдийн хувьд тоглолтын бэлтгэл гэдэг оффисын ажил шиг өглөө 09:00 цагаас эхлээд л орой18:00 цаг гэх маягаар дуусчихдаг зүйл биш. Бид бүгд өөрсдийн үндсэн байгууллагын ажлаа хийхийн зэрэгцээ, бие даасан уран бүтээлдээ зориулж цагаа хуваарилж, өдөрт дунджаар 2–4 цагийг тогтмол гаргаж, зав чөлөөгүй бэлтгэл хийдэг.

Мөн зохиол тус бүр дээр нарийн төвлөрч, онцгой анхаарч ажиллахыг хичээдэг. Энэ төрлийн гоцлол хөгжмийн урлаг бол гүн төвлөрөл шаарддаг, чимээгүй, нарийн мэдрэмж дээр тулгуурладаг урлаг. Тийм учраасүүнийг бөхийн өргөөнд эсвэл 21 аймагт тойрч тоглох хэлбэрээр хүргэнэ гэдэг логик талаасаа ч, уран сайхны агуулга талаасаа ч төдийлөн нийцэхгүй. Мэдээж ийм тоглолт санхүүгийн хувьд ашигтай гэхээсээ илүүтэйгээр зарим үед алдагдалтай ч байж болно.

Энэ удаагийн тоглолтыг бэлтгэх, зохион байгуулах ажил хэрхэн өрнөв. Ард нь ямар баг хамт олон ажилласан бэ?

Миний хувьд тоглолтын маань ард тогтмол, уялдаа холбоотой ажилладаг уран бүтээлийн багтай байна гэдэг маш их аз гэж боддог. Энэхүү тоглолтын санаа манай Aydu Records-ын зүгээс гарч, зохион байгуулалт, хөтөлбөр, сурталчилгаа, борлуулалт зэрэг бүх зүйлийг манай баг хариуцсан. Ингэснээр би хөгжимчнийхөө хувьд зөвхөн уран бүтээл, бэлтгэлдээ төвлөрөх боломжтой болсон нь маш том дэмжлэгболсон. Энэ бүхэн тоглолтын чанарт ч шууд нөлөөлдөг. Тоглолтод оролцсон бүх уран бүтээлчид, ялангуяа Морин хуурын чуулгын найрал хөгжим, төгөлдөр хуурч Г.Оюун-Эрдэнэ, зарим бүтээлийн найруулгыг хийсэн удирдаач н.Түвшинсайхан ах маань үнэхээр их хөдөлмөр гаргасан. Хагас сар шахуу нойргүй зүтгэсэн гэж хэлж болно. Мэдээж, хамгийн том талархлыг продюсер н.Энхмөнх ах болон Aydu Records-ын хамт олондоо илэрхийлмээр байна.

Тайзан дээр зөвхөнЦэндсүрэнгийн гоцлолгэж харагдаж болох ч үнэндээ ард нь маш олон хүний сэтгэл, хөдөлмөр, дэмжлэг оршиж байгаа. Цаашдаа үзэгчид маань ийм төрлийн нарийн төвлөрөл шаардсан, гүн мэдрэмж дээр тогтдог хөгжмийн урлагийг ойлгож, хүндэлж, дэмждэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Та Хятад улсад Магистраа хамгаалсан шүү дээ, Тэр тухай?

Хятадад сурч байхад хуучир хөгжмийн өрсөлдөөн маш ширүүн байдаг. Хөгжимчид нь тоглох зохиол, бүтээлээр хэзээ ч дутахгүй. Хуучирт зориулсан тусгай уран бүтээлүүд маш ихээр бичигддэг болохоор тоглолтын материал хангалттай. Харин манай улсын хувьд хуучирт зориулсан зохиол тийм ч олон биш. Бид оюутны хоёр, гуравдугаар курсээсээ л хуучирт зориулсан үндсэн зохиолуудаа дуусгаад, түүнээс хойш бусад хөгжмийн бүтээлүүдийг хөрвүүлэн тоглодог байлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд шинэ бүтээлүүд бичигдэж эхэлж байгаа нь сайшаалтай. Нөгөө талдаа, Хятадын хөгжимчид үнэхээр төгс, алдаагүй тоглодог. Гэхдээ тэр төгс тоглолтын цаана заримдаа сэтгэлийн өнгө дутуу мэдрэгддэг. Яг нэг машин шиг, техникийн хувьд төгс боловч сэтгэлд нэг зүйл дутуу ч юм шиг. Үүнээс би нэг зүйлийг ойлгосон нь хичнээн төгс тоглолоо ч, сонсогчийн сэтгэлд ямар нэгэн мэдрэмж үлдээж чадахгүй бол энэ жинхэнэ хөгжим мөн үү гэж бодсон. Тэд өөрсдөө ч бас үүнийгээ ойлгодог байх. Учир нь олон цагийн давталт дундаас хэн нь хөгжимдөө сэтгэлээ зориулж байна, хэн нь зөвхөн техникээ давтаж байна гэдэг тод мэдрэгддэг юм билээ.

Мэргэжлийн хөгжим ойлгоход хэцүү, “онцгойхүмүүст зориулсан гэх ойлголт түгээмэл байдаг. Энэ талаар таны бодол?

Хүмүүс мэргэжлийн хөгжмийг зөвхөн хөгжмийнболовсролтой, мэргэжлийн хүмүүс л ойлгож, мэдэрдэггэж бодох нь бий. Миний хувьд хөгжим бол мэдрэхийн урлаг. Зарим зүйлсийг ойлгоход логик, мэдлэг шаардагддаг бол хөгжим заримдаа зүгээр л сэтгэлээр мэдрэгдэх зүйл. Мэдрэмжинд тайлбар заавал хэрэгтэй байдаггүй шүү дээ.

Хүмүүсойлгохгүй байвал яах вэгэж эмээдэг байж магадгүй. Гэтэл хөгжим бол ойлгохоос илүүтэй мэдрэхүйн нэг хэлбэр. Тоглолтын уур амьсгалд өөрийгөө бүрэн оруулж, анхаарлаа төвлөрүүлээд,тухайн агшинд хамт байхад л хангалттай. Хөгжимчин, сонсогч хоёрын хооронд яг л нэгэн цул болсон мэтмэдрэмж үүсэх тэр мөчид хөгжим заавал ямар нэгэнзүйлийг мэдрүүлж чаддаг.

Хуучир хөгжмийг би дуучин эмэгтэй хүнтэйзүйрлэдэг

Тоглолт, бүтээл бүрийн ард уйгагүй бэлтгэл бий. Та өөрийн бэлтгэлийн хэв маяг, зарчмын талаар хуваалцахгүй юу?

Би хөгжмөө давтахдаа аль болох сэргэг, өлөн элгэн дээрээ, чимээгүй орчинд, ганцаараа төвлөрч суух дуртай. Давталт бол чанар, зөв арга барилаар явагдах ёстой. Олон цагаар суух нь чухал биш, харин өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, алдаагаа шударгаар үнэлэх ньхамгийн үр дүнтэй. Мөн би зохиолууд дээр аль болох удаан ажилладаг. Хурдан дууг ч, удаан дууг ч удаан, аажим хэмнэлээр давтахыг хичээдэг. Хуучир чинь нумт хөгжмийн зэмсэг шүү дээ, нум гэдэг бол яг л хүнийамьсгал шиг. Амьсгал богино бол мэдрэмж бүрэнилэрхийлэгдэхгүй. Тиймээс хуучир хөгжмийг би дуучин эмэгтэй хүнтэй зүйрлэдэг. Уянгалаг, мэдрэмжтэй, басмэдрэмжээ дамжуулахад маш нарийн ухаан шаарддаг. Хөгжимчин бүр өөрийн урлаж буй уран бүтээлээ амьдбайлгахыг хүсдэг. Зохиолоо хүнд хүргэж, хүнийзохиосон бүтээлийг өөрөөрөө дамжуулан гаргана гэдэгнь давхар миний бүтээл болоод явчихдаг. Үзэгч, сонсогчидтойгоо чанартай уран бүтээлээр уулзахынтулд аль болох өдөр бүр тогтмол давтахыг хичээдэг. Зарим хүн нэг зүйлийг хурдан сурчихдаг ч, тууштайбайдал нь сул байдаг. Хятадад сурч байх үед найзмаань тоглолтын дараа өдрөөс ч өглөө 05:00 цагаасбосоод дахин бэлтгэлээ хийдэг байлаа. Энэ нь тэднийИх битгий хий, бага битгий хий, өдөр бүр хийгэдэг философитой холбоотой байх. Тууштай, өдөр бүрийндавтамж л жинхэнэ ахицыг авчирдаг. Монголчуудхурдан сурч, хурдан эзэмших чадвартай ч, заримдаатууштай байдал, тэвчээр дутагддаг юм шиг санагддаг. Тиймээс эерэг хандлага, сахилга баттай байдал, зорилгынхоо төлөө тууштай зүтгэх нь миний хувьдхамгийн чухал зарчим болдог.

Таны амьдралын  нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

Би өглөө 07:00 цагт гэрээсээ гардаг. Заримдаа бүр 07:00 цагаас арай өмнө ажил дээрээ ирээд, ажлын маань нийллэг эхлэхээс өмнө 1-2 цагийг хувийн бэлтгэлдээ зориулахыг хичээдэг. Энэ хугацаа бол миний хувьд өөртэйгөө ажиллаж, төвлөрөх хамгийн чухал цаг. Дараа нь үндсэн ажил маань 10:00 цагаасэхэлдэг.

Хэрэв орой тоглолттой бол шууд тоглолт руугаа орно, харин тоглолтгүй үед оройн цагаар дахин хөгжмөө давтдаг. Заримдаа зохиож бичих, найруулах зүйл гарах үед, завсар зайгаар нь амжуулахыг хичээдэг. Орой арав өнгөрөөд л гэртээ харьдаг. Тоглолтын бэлтгэлтэй ийм үед чөлөөт цаг бараг гардаггүй. Ахуй амьдрал маань ч түр хойш тавигддаг. Ээж мааньЧи зочид буудалд амьдарч байгаа юм шиг л байх юм аагэж хааяа хэлдэг шүү. /Инээв/

Таны мэргэжлээрээ хамгийн их бахархсан үе?

– 2019 онд хийсэнДотоод хөрөгтоглолт маань мэргэжлээрээ хамгийн их бахархсан мөч байсан. Тухайн үед би Шанхайд суралцаж байсан ч амралтаараа эх орондоо ирээд, хүсэж мөрөөдөж явсантоглолтоо хийж чадсан. Найрал хөгжимгүй, төгөлдөрхууртай гоцлол тоглолт байсан. Надтай хамтранажилласан төгөлдөр хуурч маань До Ре Мисургуулийн гүйцэтгэх захирал, миний багш Б.Золзаяабайлаа. Бид нэг сарын хугацаанд маш шахуухуваарьтайгаар, бараг л багшийнхаа гэрт амьдарч өдөрбүр хамт бэлтгэл хийдэг байсан.

Шанхайд сурч байхад заал, хөгжим гээд бүх зүйл өндөрзардалтай, тоглолт хийж, хөгжмөө тоглох боломж хомсбайсан. Гэтэл эх орондоо ирээд, багштайгаа хамтарчтоглолтоо хийх боломж олдсон нь үнэхээр сайхансанагдаж байлаа. Тухайн үед тоглолтыг маань үзсэнхүмүүс сэтгэгдлээ хуваалцаж, нулимс дуслуулан, сэтгэлийн гүнээсээ үнэлж хүлээж авсан нь намайг маших урамшуулсан. Тэр тоглолтыг багш нар маань ч одоохэр нь сайшаан, дурсан ярьдаг.

Ер нь миний амьдралд учирч, намайг чиглүүлж, дэмжсэн сайн сайхан хүмүүс бүгд л энэ мэргэжлээрдамжин надтай уулзсан байдаг. Тиймдээ ч бимэргэжлээрээ бахархаж, өөрийн сонголтондоо сэтгэлхангалуун явдаг.

Монголын хөгжмийн салбар дахь сэтгэлэмзэглүүлдэг асуудал юу гэж боддог вэ?

Ер нь аливаа урлагийн байгууллагын цалин, хөлсөнөөдрийн нөхцөлд дунджаас доогуур байна. Тэртусмаа хөгжимчин мэргэжлийг сонгосон хүний хувьдүнэхээр хүнд. Учир нь энэ мэргэжлийг эзэмшихэд маших хугацаа, хөдөлмөр, золиос шаарддаг. Сонгодог хөгжмийн хүүхдүүд зургаан настайгаасаа, ардынхөгжмийн хүүхдүүд 12 настайгаасаа хөгжмөөр хичээллэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, бидний хүүхэд насхөгжимдөө зориулагддаг. Гэтэл эцэг эхчүүд өнөөдөр хүүхдээ хөгжимчин болгохоос илүүтэй амьдралд ойр, баталгаатай гэж үзсэн мэргэжлийг сонгуулах болсон. Энэ нь ойлгомжтой, гэхдээ урлагийн салбарынирээдүйд бол санаа зовмоор зүйл.

Анх би зургадугаар ангидаа хөгжмийн ангид оржбайхад 60 гаруй хүүхэдтэй анги байсан. Харин төгсөхдөө 10 орчим нь л үлдэж, эцэстээ урлагийн байгууллагад ажиллаж, тогтвортой уран бүтээл хийжбуй нь ганц, хоёр хүн л байна.

Түүнчлэн багш нарын ур чадварын дамжуулалт, залгамж чанар алдагдаж байгаа нь салбарын ирээдүйдсөргөөр нөлөөлж байна. Манай салбар чиньнэг багшнэг шавьгэсэн зарчмаар, сэтгэлээ зориулж, урчадвараа өвлүүлдэг онцлогтой. Гэтэл бүх хүч, цаг, сэтгэлээ шавьдаа зориулсан багшийн шавь нь төгсөөдөөр мэргэжил сонгоод явчихдаг байдал сүүлийн үед ихболж байна. Энэ хандлага хэрэв цаашдаа үргэлжилбэл Монголын хөгжмийн салбар маш хүнд нөхцөлд орох ньтодорхой.

– Таны ойрын үед ажиллаж байгаа уран бүтээл, тоглолтоосоо хуваалцаач?

– Хөгжимчин хүний амьдрал яг л тойрог шиг тасралтгүй үргэлжилдэг. Aydu Records-оос маань Born Retroтөсөл хэрэгжүүлээд явж байгаа. Энэ нь хуучны зохиол, бүтээлүүдийн насжилтыг уртасгаж, өөр хэв маягаар зочин артистуудтай нийлж хүмүүст хүргэх төсөл юм. Одоо гурав, дөрөв дэх үе дээрээ ажиллаад явж байна. Эхний хоёр үе аль хэдийн гарсан. Харин гоцлол уран бүтээлчийн хувьд улс орнуудын фестивал, тоглолтууд руу хүсэлт илгээж, хариу ирвэл гадагш, дотогш тоглолтод орж, тасралтгүй урагшлахыг хичээдэг.

Хөгжим сонирхдог, энэ мэргэжилд анхлан суралцаж байгаа хүмүүст хандан зөвлөгөө өгөөч?

Сайн хөгжимчин гэдэг сайн хүн байдаг. Өөртэйгөө ажиллаж, өөрийгөө үнэнээр чагнаж, илүү сайн, гоё хүн байх юмсан гэсэн зүйл рүү уран бүтээл маань өөрөө бэлтгэлээ хийж байх явцад далдуур чиглүүлж байдаг. Хөгжимчин хүн цаанаасаа л илүү ёс суртахуунтай, тэвчээртэй, ухаалаг болоод ирдэг. Тийм ч учраас тэр бүтээл өөрөө зөвхөн цагаан дээр бичсэн таван шугамтай нот биш, цаанаа маш олон нууцыг агуулсан байдаг. Ялангуяа сайн, чансаатай уран бүтээлүүд хөгжимчиддөө их олон зүйлийг өгдөг. Аливаа зүйлийн гүн рүү нь нэвтрэх тусам гоо сайхныг нь илүү сайн мэдэрдэг. Бид гүн рүү нь нэвтрээгүй байж байтал голоос нь шантарчих гээд байдаг л даа. Гүн рүү нь нэвтрээд ирэхээр хөгжим өөрөө чамайг өөрөөсөө холдуулахын аргагүй болгодог увдистай байдаг. Тэр хүртэл л хичээгээд, гүн рүү л орчихвол аяндаа л цаашаа чамайг хөтлөөд явдаг. Гоо сайхныг нь мэдрэхийн тулд нилээн урт замыг туулж, сахилга баттай байх хэрэгтэй ч нэг орчихвол чамайг гаргахгүйгэсэн үг. Тэр аялалын туршид маш олон сайхан зүйлсүүд, хүмүүстэй учирна. Сайхан газруудаар дагуулж, шинэ түвшинд үргэлж аваачиж, сайхан зохиол, бүтээлүүдтэй танилцуулдаг гээд маш олон давуу талууд чамайг хүлээж байдаг шүү.

М. СИЙЛЭН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ц.Баярхүү: Монголчууд Төвөд шиг мухар сүсгээр бүхнийг шийддэг, түүгээрээ өөрийгөө гоёж бусдад гайхуулах үзэл сурталтай боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баярхүүтэй нийгэмд эд хөрөнгөөрөө гайхуулах, илүүрхэх явдал газар авсан талаар ярилцлаа. -Сүүлийн үе...

img

8 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх ор...

img

8 цагийн дараа

Эр зоригийн одонд их мөнгө дагалдуулъя

Манайд “Шударга журам” гээд их гоё шагнал байдаг. Амь насаараа дэнчин тавьж, хором мөчтэй уралдаж хүний амь авардаг баатарлаг үйлсий...

img

7 цагийн дараа

Сэтгүүлчид үгийн муухайгаар зүхүүлдэг ч Монголын нийгмийг тэд л чирж явдаг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд болов. Энэ үеэр нийгмээрээ аанай л сэтгүүлчдийг зүхсэн хэвээр байна. Бүүр и...

img

6 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна

Хур тунадас: 05-нд Монгол-Алтай болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд