мэдээ
Улаанбурханы нэмэлт вакцинд сурагчдын 20-30 хувь хамрагдсан

Админ
2025 оны 5 сарын 12

17

Сүүлийн үед Улаанбурхан буюу вирусийн гаралтай, цочмог халдварт өвчин Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд дунд агаар дуслын замаар халдварлах болжээ. Иймд эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн зүгээс олон нийтийн арга хэмжээ зохиохгүй байхыг уриалсан байна. Одоогийн байдлаар Нийслэлийн 45 дугаар сургуульд Улаанбурханы таван тохиолдол бүртгэгджээ. Тус сургуулийн эмч С.Бүрэнжаргалаас бодит нөхцөл байдлыг тодрууллаа.
-Эхний тохиолдол сургуулийн орчинд бүртгэгдсэн үү?
-Үгүй. Манай сургуулийн хувьд одоогоор нийт таван тохиолдол бүртгэгдсэн байгаа. Хамгийн эхний тохиолдол сурагчдын амралтаар буюу дөрөвдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн. Сургууль нийтээрээ амарч байсан учраас тухайн сурагч өрхийн эмнэлгээсээ тусламж үйлчилгээ аваад эдгэрсэн юм. Харин хоёр дахь тохиолдол дөрөвдүгээр сарын 25-нд хичээл эхлээд удаагүй байхад бүртгэгдсэн. Манай нэг сурагч хичээл дундуураа надад ирж үзүүлэхэд тууралт гараагүй ч халуурах гэх мэт зохих хэмжээний шинж тэмдэг илэрч байсан. Тиймээс тухайн сурагчийг ХӨСҮТ-д хүргэн шинжилгээнд хамруулаад хэвтүүлсэн байгаа.
-Үлдсэн гурван тохиолдол нь гэрээр илэрсэн үү?
-Тийм ээ. Хагас, бүтэн сайн өдрүүдэд гэрээр илэрсэн. Хөнгөн зэрэг байсан учраас гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь Улаанбурханы хөнгөн зэргийг гэрээр эмчилдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлдэг. Ерөнхийдөө таван тохиолдлын хувьд тав, ёс болон арваннэгдүгээр ангийн хүүхдүүд байна. Тав болон есдүгээр ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй нь нэг бүрчлэн ярьж тандалтын судалгаа авсан. Мэдээж гэрээсээ огт гарч болохгүй гэдгийг анхааруулсан. Халдварын нууц үе таваас долоо хоног байдаг учраас хаана ч халдвар тараах боломжтой талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байгаа.
-Танай сургууль вакцинд хамрагдсан уу?
-Миний хувьд сургуулийн менежерүүдтэйгээ холбогдож багш нараар нь дамжуулан нэгээс арванхоёрдугаар ангийн бүх хүүхдээс вакцины асуумж судалгаа авсан. Товлолт болон сүүлийн нэмэлт вакцинд хамрагдсан эсэх талаар хоёр тусад нь судалгаа болгон авсан юм. Улаанбурханы товлолт вакцинд нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь хамрагдсан байсан. Харин сүүлийн 2023, 2024 оны нэмэлт вакцинд хамрагдсан эсэх талаар эцэг эхчүүдээс асуумж авахад 20-30 хувь нь хамрагдсан гэх үр дүн гарлаа. Түүнчлэн ойрын хавьтлын дөрвөн ангийн 135 хүүхдийн эцэг
эхчүүдэд зөвшөөрлийн хуудас тараасан. Энэ нь нэмэлт вакцинд хамрагдахыг зөвшөөрч байгаа эцэг эхчүүдийн гарын үсгийг цуглуулах ажил юм. Зөвшөөрсөн гэсэн хүүхэд бүрд буюу нийт 22 хүүхдийг нэмэлт вакцинд хамруулжээ.
-Танай сургууль ариун цэвэр талаасаа ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Сургууль дээрх эхний тохиолдол дөрөвдүгээр сарын 25-нд гарсан гэж дээр хэлсэн. Дөрөвдүгээр сарын 26 хагас сайн өдөр байсан учраас Халдваргүйжүүлэлтийн байгууллага дуудаж вакумжуулсан 100 хувь мананцарт ариутгалаар анги танхим, коридор, үйлчилгээний заал, ариун цэврийн өрөөгөө ариутгасан. Харин бүтэн сайн өдөр агааржуулалт хийгээд нэг дэх өдрөөс нь сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.
Танай сургууль ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийсэн үү?
-Манай сургууль дээр ямар ч шилжилт хөдөлгөөн хийгдээгүй. Сургуулийн зүгээс улаанбурханы эсрэг хөл хорио тогтоох эрхгүй. Ковид, эсвэл өөр вирусийн халдварт өвчний тархалтын үед хэсэгчилсэн хөл хорио тогтоох зөвшөөрлийг бид дээд түвшний байгууллагаас авах журамтай.
А.Даваадулам





Хэрэглээний барааны үнэ 8.6 хувиар өсчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсчээ. хүнсний бараа, ундаа, усны бүлгийн ү...
8 цагийн дараа
Хонины ястай мах 14.500-15.000, цул мах 15.500-17.500 төгрөг байна
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ ханшийн /2025.05.13/ мэдээллийг хүргэж байна. Ямааны мах – ястай 1...
7 цагийн дараа
Орос, Украины дайны асуудал нэг талдаа гарав
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд баярын парад дээр холбоотнуудаа хүлээн авснаас нэг өдрийн дараа ХБНГУ-ын канцлер Фри...
7 цагийн дараа
294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөжээ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны...
7 цагийн дараа
МҮБХ: Нийтийн сүлжээнд Үндэсний бөхийг гутаан доромжилсон нэр бүхий этгээдүүдийн үйлдлийг үзэхгүй байхыг уриалж байна
МҮБХ-ноос уриалга гаргалаа. Монголын Үндэсний бөхийн холбоо нь Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, бөхийн барилдаан зохион байгуулах...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд