Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Монголын Элчин сайдын эхнэр Бангкок хотод амиа алджээ

trend

Админ

img

2025 оны 5 сарын 12

img

89

news-img

Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий, 41 настай Л.О энэ сарын 9-ний өдөр Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан талаар “Bangkok Post” сонин мэдээллээ.

Энэ талаар Бангкок хотын цагдаагийн байгууллагын урьдчилсан мэдээллээр, талийгаач 17 давхрын тагтнаас унаж, дөрвөн давхрын террас дээр унасан бөгөөд нөхөр нь анхны тусламж үзүүлсэн ч эмнэлгийн баг ирэхэд нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагаас уг үйл явдлыг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа бөгөөд нарийвчилсан мөрдөн байцаалт үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд одоогоор хамгаалалтын ажилтнууд болон оршин суугчдаас мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа аж.

Талийгаач нь Тайланд улсад тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн юм байна. Тэрээр Монголын соёлыг олон улсад сурталчлах, хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг нэгэн байсан аж. Мөн “Thai Silk Road to the World” зэрэг олон улсын арга хэмжээнд Монголын төлөөллийг зохион байгуулж оролцуулж байжээ.

Эх сурвалж: “Bangkok Post” сонин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баллонтой 15 кг шингэрүүлсэн шатдаг хий, эд хогшил шатаж байсныг унтраажээ

Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн талаарх урьд шөнийн мэдээллийг хүргэлээ. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд гарааш шатаж...

img

8 цагийн дараа

Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. ...

img

8 цагийн дараа

Өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэнэ

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын у...

img

7 цагийн дараа

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сай...

img

7 цагийн дараа

Үндэсний номын баяр энэ сарын 16, 17, 18-нд болно

Гурван өдөр үргэлжлэх 37 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баярыг тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд