мэдээ
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ

Админ
2025 оны 5 сарын 12

1

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.
- Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж
Утас: 70141983
- Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3-н давхарт, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)
Утас: 11-450511
- Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор
Утас: 70176348
- Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу, Авто плазагийн баруун талд, “N tower” барилга, 7 давхар, 708 тоот
Утас:11-315651
- Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны урд өөрийн байр, 2 давхарт
Утас: 344783
- Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж, 751 тоот
Утас: 77773113
- Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхарт, 304 тоот
Утас: 70233601
- Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд
Утас: 7021-3435
- Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот
Утас: 70491280
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бусад төрөлд бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар тарааж эхэлнэ. Марафонд гүйх иргэдийн бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын нэгнээс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм. Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app





Өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэнэ
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын у...
8 цагийн дараа
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сай...
7 цагийн дараа
Үндэсний номын баяр энэ сарын 16, 17, 18-нд болно
Гурван өдөр үргэлжлэх 37 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баярыг тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатар...
7 цагийн дараа
Сумдын 100 жилийг нэг шалдан бөхөөр төлөөлүүлж байгаа нь доромжлол
Бөхчүүдийн алдар тэмдэглэх баяр гээд Бөхийн өргөөнд зогсоо зайгүй барилдаан болж байна. Бөхөө барилдуулж цэнгэдэг ард түмний хувьд ү...
7 цагийн дараа
П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов
Пунцагийн Цагаан гэх энэ эрхмийн тухай та бүхэнд танилцуулах шаардлагагүй дээ. Миний хувьд олон жилийн турш мэдэх, уулзаж албан буса...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд