Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 15

Валютын ханш

value

гадаад

Дарангуйлагчидтай хэлэлцэж, тохирно гэж юу байх билээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 06

img

385

news-img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын стратегийн нисэх онгоцыг сүйтгэсэн Украины “Аалзны тор” ажиллагааны талаар ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй утсаар ярилцсан байна. Тэрээр олон нийтийн Truth Social сүлжээн дэх өөрийн хуудсанд “Би дөнгөж сая ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж дууслаа. Энэ яриа ойролцоогоор нэг цаг 15 минут үргэлжилсэн. Бид Украины Оросын нисэх онгоц руу хийсэн довтолгоо, мөн энэ хоёр улсын хийсэн бусад янз бүрийн халдлагуудын талаар ярилцлаа. Энэ бол сайн яриа болсон ч нэн даруй энх тайванд хүргэх тийм яриа биш байв.Ерөнхийлөгч Путин саяхан нисэх онгоцны буудлуудад болсон халдлагын хариу өгөхөөс өөр аргагүй гэж маш чангаар хэлж байсан. Бид мөн Ираны асуудлаар ярилцсан. Иран өөрийн цөмийн зэвсгийн талаар шийдвэр гаргах гэж цаг алдсаар байна. Тэд үүнийг хурдан гаргах ёстой” гэж бичжээ. Харин энэ үеэр НАТО-ийн өндөр албан тушаалтнууд Брюссельд хуралдаж, Украины Аюулгүй байдлын алба(СБУ)-ны Оросын цэргийн нисэх буудлуудад явуулсан “Аалзны тор” ажиллагааны талаар бие даасан мэдэгдэл гаргав. Энэхүү мэдэгдэлд “Энэ нь дайн эхэлснээс хойш Украины талаас Оросын бай руу хийсэн хамгийн том цохилт болсон бөгөөд үүний үр дүнд Оросын стратегийн нисэх хүчний 40 гаруй нэгж эвдэрч, үүнээс 10-13 нэгж нь устгагдсан байна. Бид энэ сарын 4-ний өдөр Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд болох Ту-95 15 ш, Ту-22М3 12 ш, алсын зайн байг эрт зарлан мэдээлэх А-50 маркийн нэг нисэх онгоц устгагдаж, гэмтсэн тухай ярьж байна. Алсын зайн байг эрт зарлан мэдээлэх А-50 маркийн өнөөдөр нисэх чадвартай байгаа таван нисэх онгоцны нэг нь ийнхүү ОХУ-д устгагдсан байна. Түүнчлэн НАТО Украинд хийсэн Оросын далавчит пуужингийн цохилтын “ажлын морь” гэж нэрлэдэг Оросын стратегийн далавчит пуужин тээгч хөлөг онгоцны нийт 34 хувийг устгасан байна. Энэ бол энгийн иргэдийн эсрэг дайнд идэвхтэй ашиглагдаж байсан объектуудад цохилт өгсөн явдал. Дайн эхэлснээс хойш эдгээр онгоцнууд Украины энгийн иргэдийн объектууд болон дэд бүтцийг оносон 3000 гаруй далавчит пуужин харвасан юм” гэж тэмдэглэжээ.

Энэхүү мэдэгдлийн дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте DW-д өгсөн ярилцлагадаа Украины “Аалзны тор” тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж “Энэ нь сайн явдал авчрахгүй” гээд “Энэхүү тусгай ажиллагаа нь Украины гэм зэмгүй иргэд болон хотууд руу ямар ч ялгаваргүй, шалтгаангүйгээр халдлага үйлдэж байсан Оросын цэргийн нисэх хүчнийг онилсон явдал байсан” гэж мэдэгджээ. Мөн нэрээ нууцалсан НАТО-гийн өндөр албан тушаалтан DW агентлагт “Энэ цохилт Украины хувьд Оросын нутгийн ямар ч хэсэг нээлттэй болсон гэдгийг Кремльд хатуу сануулсан явдал болсон. Украин Оросын стратегийн байлдааны хүчин чадлыг бүрэн устгаагүй ч далавчит пуужингаар цохилт өгөх бас эрт сэрэмжлүүлэх чадварыг нь дордуулж чадсан. Мөн Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчний эмзэг байдлыг дэлхий нийтэд харуулсан. Энэ нарийн төвөгтэй тусгай ажиллагаа “Путин дайнд ялж байна” гэж энгийн хүмүүсийг итгүүлэх гэж оролдож байгаа Оросын хувьд бодит байдлыг нь нийтэд ил болгосон явдал болсон. Одоо үүний эсрэг хариу арга хэмжээ болгон Украинд цохилт өгөх Москвагийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг хүндрүүлж, өртөг зардлыг нь ч нэмэгдүүлнэ гэж би таамаглаж байна. Энэ цохилт мэдээж Украин, Оросын иргэд төдийгүй бусад улс орнуудад ч Оросын зэвсэгт хүчний тухай ойлголтыг өөрчилсөн. Бид бүгд Украины энэ тусгай ажиллагаанаас суралцах ёстой. Бас НАТО баллистик болон бусад пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадлаа сайжруулах ёстой” гэж хэлжээ.

Энэ үеэр “The New York Times” сонин Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төв(CSIS)-ийн “Орос Украины эсрэг 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн өргөн цар хүрээтэй дайнд Оросын нэг сая орчим цэрэг алагдаж, шархадсан. Харин Украины амиа алдаж, шархадсан хүмүүсийн тоо 400.000-д хүрсэн байна. Москва алдагдлаа дандаа дутуу илэрхийлэх хандлагатай Киев энэ талаар албан ёсны мэдээлэл нийтлэхгүй байгаа тул энэ мэдээлэл дутуу байж магадгүй. Эдгээр тоог АНУ, Их Британийн засгийн газруудаас гаргасан өгөгдлийг тооцоолж гаргасан. Дэлхийн II дайнаас хойш ЗХУ, эсвэл ОХУ-тай холбоотой ямар ч дайны улмаас амь үрэгдэгсдийн тоо Оросын цэргийн энэ алдагдалд ойртож ч байгаагүй” гэсэн судалгааны дүнг нийтлэв. Энэхүү судалгааны дүн Путины армийн бодит байдлыг улам ил болгов.

Үнэндээ бол Путин утсаар ярьж, Украины ерөнхийлөгчтэй уулзах боломжгүй гэдгээ л Трампаар дамжуулан дэлхий нийтэд мэдэгдсэн явдал болов. Иймээс Путины хариу цохилт өгнө гэж амлаж байгаа нь аргаа барсан явдал буюу “Гурав хоногийн дотор Киевийг эзэлнэ” гээд дөрвөн жил тулалдаж буйтай нь адил “Бэлэн ам шалдан гуя” болно гэсэн үг юм. Бас Трампыг Путинтэй утсаар ярьсны дараа Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “АНУ-ын санал болгосон цөмийн хэлэлцээрийн нөхцөлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Иран уран баяжуулахаа зогсоохгүй” гэж мэдэгдэв. Ерөөс ардчилсан АНУ-ын удирдагч дарангуйлагч Орос, Ирантай хэлэлцэж, тохирно гэж юу байх билээ. Иймээс дэлхийн улс төрийг тогтворгүй байдалд оруулсан Путин нефтийн үнийн уналт, ордны хуйвалдаанаас болж, харин дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулсан Трамп ирэх жилийн завсрын сонгуулийн дараа суудлаа өгч, Украины дайн дуусах болно. Энэ хоёр хүнд суудалдаа тухлах, цаад тал нь ганц жилийн хугацаа үлдэв.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ

Өвөр гүнтийн 4.5 км авто замыг энэ онд шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний эхний 2 км авто замыг шинэчилж байна. Уг замыг маргааш 06:00 ца...

img

3 цагийн өмнө

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 16-НААС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...

img

4 цагийн өмнө

“Хааны эрэлд-2025” 24 орны цэрэг дайчид оролцож байна

Энх тайвны төлөө тив дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 24 орны төрийн далбаа  “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв...

img

5 цагийн өмнө

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станц...

img

6 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

зочин

Орос маш том хариу өгөхөөр удаан нухацтай бэлтгэж байна….

Онцлох нийтлэлүүд