мэдээ
“FIBA 3×3 Nations League, Stop-1” тэмцээний аваргаар Монголын баг шалгарлаа

Админ
2025 оны 6 сарын 10

1

БНХАУ-д зохион байгуулагдсан U-21 насны Ази Номхон далайн бүс нутгийн “FIBA 3×3 Nations League, Stop-1” тэмцээний аваргаар Монголын баг шалгарлаа.
3х3 сагсан бөмбөгийн Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Ч.Чойжилсүрэн, М.Өлзийбат, Б.Энх-Амар, А.Билгүүн нарын тамирчид багтжээ.
Хубэй мужийн Сиаоган хотод болсон тус тэмцээнд манай залуус шилдэг тоглолтыг үзүүллээ. Өчигдөр болсон хагас шигшээ болон шигшээ тоглолтод Монголын баг Япон, Шинэ Зеландын багийг дараалан хожиж тус тэмцээний алтан медалийг хүртсэн.
Шинэ Зеландын багийг 19:16 онооны харьцаагаар хожсон Монголын баг цуврал тэмцээний эхний ялагчаар тодорлоо.
Энэ тэмцээнд зохион байгуулагч орны муж бүрийн багуудаас гадна Япон, Хонконг, Тайвань, Сингапур, Индонез, Шинэ Зеланд, Монголын баг оролцсон юм.
U-21 насны Ази Номхон далайн бүс нутгийн “FIBA 3×3 Nations League”-н цуврал тэмцээн энэ долоо хоногт БНХАУ-д үргэлжлэн явагдана.





Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв
025 оны долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Баруун аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температ...
5 цагийн өмнө
Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн борлуулна
Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн “enaadam.mn” сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар а...
6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд...
7 цагийн өмнө
Д.Мандахнаран: Наадмын үеэр улаанбурханы тархалт 50 мянган тохиолдолд хүрэх эрсдэлтэй тулгарч магадгүй
Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа. -Улаанбурхан өвчний тохиолдол 10 мянгыг давж, эндэгдлийн тоо долоо бү...
7 цагийн өмнө
Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ
Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд