Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

ОБЕГ: Сэлэнгэ, Төв аймагт 3 түймэр нэмж, гарлаа

trend

Админ

img

2025 оны 6 сарын 29

img

34

news-img

Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд өчигдөр /2025.06.28/ ой, хээрийн гурван гал түймэр нэмж бүртгэгджээ. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өгөхдөө “Өчигдрийн байдлаар Онцгой байдлын газарт бүртгэгдсэн 12 ой, хээрийн гал түймрийн тав нь буюу Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хүдэр сумаас гадна Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан гал түймрийг цурманд оруулаад байгаа ч шинээр нэмж, гурван түймэр бүртгэгдлээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд өчигдөр /2025.06.28/ ой, хээрийн гурван гал түймэр нэмж бүртгэгдээд байна. Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан гал түймэрт автомашинтай очих боломжгүй учраас зэвсэгт хүчний нисдэг тэргээр ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажилласан алба хаагчдыг Төв аймгийн Эрдэнэ сум руу шилжүүлэн ажиллаж байна” гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргон толгой гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн гал түймрийг өчигдөр /2025.06.28/ 16.30 цагт цурманд оруулсан талаар албаныхан мэдээлсэн. Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.Хэнтий аймгийн Батширээт сумын Баруун тас гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.06.29/ 09.15 цагт бүрэн унтраажээ.  Урьдчилсан байдлаар нийт 1.32 га талбай өртөж шатсан байна.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Алтанбулаг сумын “Доргон толгой” гэдэг газар гарсан түймрийг цурманд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.28/ 16:...

img

7 цагийн дараа

Төв аймгийн Цээл сумын Х.Ууганбаярын хээр морь түрүүллээ

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын соёолон морины уралдаанд 105 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж...

img

6 цагийн дараа

Дараах замыг нэг сар хаана

Баянгол дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараа...

img

6 цагийн дараа

Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ

Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуулиар аймаг болон түүнтэй адилтгах наадмын үндэсний бөхийн шөвгийн дөрвөн бөхөөс допингийн ...

img

5 цагийн дараа

Даншиг наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн а...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд