Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

СЕХ: Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 01

img

20

news-img

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гаргаж нээлттэй өгөгдлийн санд байршуулан мэдээлэн, сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн юм.

Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар хуульчилсан.

Түүнчлэн хандив өгсөн иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан он, сар, өдрийн цахим хуудастаа хайт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уг мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заах юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв

025 оны долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Баруун аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температ...

img

8 цагийн дараа

Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн борлуулна

Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн “enaadam.mn” сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар а...

img

7 цагийн дараа

Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд...

img

7 цагийн дараа

Д.Мандахнаран: Наадмын үеэр улаанбурханы тархалт 50 мянган тохиолдолд хүрэх эрсдэлтэй тулгарч магадгүй

Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа. -Улаанбурхан өвчний тохиолдол 10 мянгыг давж, эндэгдлийн тоо долоо бү...

img

7 цагийн дараа

Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ

Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд