мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна

Админ
2025 оны 7 сарын 01

18

Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс өнөөдөр /2025.07.01/ 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дээрх түймрийн 21 нь Сэлэнгэ аймагт гарсан бөгөөд тус аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 3 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 1 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 408 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 117 хүн, 14 автомашин буюу нийт 535 хүн, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.01/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна.





Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн борлуулна
Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн “enaadam.mn” сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар а...
8 цагийн дараа
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд...
8 цагийн дараа
Д.Мандахнаран: Наадмын үеэр улаанбурханы тархалт 50 мянган тохиолдолд хүрэх эрсдэлтэй тулгарч магадгүй
Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа. -Улаанбурхан өвчний тохиолдол 10 мянгыг давж, эндэгдлийн тоо долоо бү...
7 цагийн дараа
Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ
Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж...
7 цагийн дараа
100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр болжээ. Тодруулбал, Их тойруугийн авто замын шинэчлэлти...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд