мэдээ
Улсын баяр наадмаар 700 гаруй харваачид цэц мэргэнээ сорино

Админ
2025 оны 7 сарын 01

20

Монголын үндэсний харваачдын холбооноос үндэсний баяр наадамд цэц мэргэнээ сорих харваачдын нэгдсэн бүртгэлийн өнөөдрийн /2025.07.01/ 11:00-с эхлэн долоодугаар сарын 4-ны өдрийг хүртэл зохион байгуулах болсон талаар ҮИБНЗБХ-ны сурын салбарын хорооны нарийн бичгийн дарга Б.Нямбаяр мэдээллээ.
Энэ жилийн улсын баяр наадамд 700-800 орчим харваачийг улсын баяр наадамд бүртгэх төлөвтэй байна. Нийт бүртгүүлсэн харваачаас ангилал тус бүрд эхний таван байрыг шалгаруулж улсын цол олгоно. Дурдвал, халх, урианхай, буриад сур харваад тус бүрд эрэгтэй 5, эмэгтэй 5 харваачийг шалгаруулна. Улсын баяр наадмаас нийт 65 харваачид цол, мөнгөн шагнал хүртэх аж.
Шагналын санг засгийн газрын тогтоолд зааснаар, тэргүүн байрт 8 сая төгрөг, дэд байрт 6 сая төгрөг, гутгаар байрт 4 сая төгрөг, дөрөвдүгээр байрт 2 сая төгрөг, тавдугаар байрт 1.5 сая төгрөгийг тус тус олгоно.
Харин өсвөрийн сурын харваанд өсвөр нас, дунд нас, бага нас, балчир нас гэж дөрөв ангилж эхний таван байрыг шалгаруулна.
Дурдвал, тэргүүн байрт 1 сая төгрөг, дэд байрт 750 мянган төгрөг, гутгаар байрт 500 мянган төгрөг, дөрөвдүгээр байрт 200 мянган төгрөг, тавдугаар байрт 187 мянган төгрөгийг тус тус олгохоор хуваарилсан аж.
Сур харваачдын цол:
- Нэг түрүүлбэл ”Улсын мэргэн”
- Хоёр түрүүлбэл ”Даян мэргэн”
- Гурав түрүүлбэл ”Даяар дуурьсах мэргэн”
- Дөрөв түрүүлбэл ”Дархан мэргэн цол”
- Улсын наадамд хоёрдугаар байр эзэлсэн харваачид ”Гарамгай харваач цол”
- Гуравдугаар байр эзэлсэн харваачид ”Гоц харваач” цолыг тус тус хүртээнэ
Сурын харваа бол үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв билээ. Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олсон гэдэг. Ан ав, цэрэг дайны зориулалтаар ашиглагддаг байсан нум сум нь Үндэсний их баяр наадмын нэг төрөл болтлоо ард түмний дунд алдаршсан.





Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв
025 оны долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Баруун аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температ...
7 цагийн дараа
Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн борлуулна
Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн “enaadam.mn” сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар а...
7 цагийн дараа
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд...
6 цагийн дараа
Д.Мандахнаран: Наадмын үеэр улаанбурханы тархалт 50 мянган тохиолдолд хүрэх эрсдэлтэй тулгарч магадгүй
Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа. -Улаанбурхан өвчний тохиолдол 10 мянгыг давж, эндэгдлийн тоо долоо бү...
6 цагийн дараа
Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ
Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд