мэдээ
Н.Мягмар: Бөхчүүд, харваачдын сэргээшийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор гаргана

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
2025 оны 7 сарын 01

22

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ.
Үндэсний баяр наадмын бэлтгэл 80 хувьд хүрсэн
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Амгалан “Цэнгэлдэхэд нэвтэрч наадам үзэх тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг Enaadam.mn цахим хуудсаар худалдана. Наадмын нээлтийн тоглолтыг орой давтаж тоглоно. Энэ тоглолтын тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй. Энэ тоглолтын тасалбарыг ticket.mn цахим хаягаар худалдана. (Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас худалдаж эхэлнэ)
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар:
-Шөвгөрсөн 32 бөх, сурын 16 харваач, нийтдээ 48 хүн сэргээшийн шижилгээнд хамрагдана. Шинжилгээний эхний хариу 48 цагийн дотор гарна.
Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг:
-Долоодугаар сарын 6-наас уралдааныг зохион байгуулах албан хаагчид Хүй долоон худагт байрлаж ажиллана. 300 орчим цэргийн албан хаагч ажиллана. 7-ноос эхлээд хурдан морьдыг бүртгэнэ. Цэргийн төв эмнэлгийнхэн 9-нөөс хойш Хүй долоон худагт байрлаж ажиллана.
Сурын харвааны салбар хорооны дарга Ц.Уртнасан:
-Үндэсний их баяр наадмын сурын харвааг зохион байгуулах бэлтгэл бүрэн хангагдсан. Сурын харваачдыг өнөөдрөөс бүртгэж эхэлсэн.
Урлаг, соёлын салбар хорооны гишүүн Э.Цэнд-Аюуш:
-Манай салбар хорооны төлөвлөгөөт ажлууд 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 14 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 2500 гаруй уран бүтээлч оролцож байгаа. Нийтдээ 40 гаруй байгууллага оролцож байгаа.
Хэв журмын салбар хорооны дарга Т.Сүхболд:
-Наадмын хамгаалалтад 4500 орчим албан хаагч ажиллана. Цэнгэлдэх рүү нэвтэрч байгаа иргэдийг металл хайгчаар шалгаж нэвтрүүлнэ. 9-нөөс эхлээд хотоос гарах хөдөлгөөнийг түгжрэлгүй байлгахад анхаарч ажиллана.
Худалдаа үйлчилгээний салбар хорооны гишүүн Ж.Дуламсүрэн:
-Наадмын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлгөөнт тоглоомын нийт 576 цэг ажиллана. Зөвшөөрөл авах зөвшөөрлийн бүртэлийг өнөөдөр эхлүүлж, гурав хоногийн турш үргэлжилнэ.





Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв
025 оны долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Баруун аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температ...
2 цагийн дараа
Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн борлуулна
Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн “enaadam.mn” сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар а...
2 цагийн дараа
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд...
1 цагийн дараа
Д.Мандахнаран: Наадмын үеэр улаанбурханы тархалт 50 мянган тохиолдолд хүрэх эрсдэлтэй тулгарч магадгүй
Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнарантай ярилцлаа. -Улаанбурхан өвчний тохиолдол 10 мянгыг давж, эндэгдлийн тоо долоо бү...
1 цагийн дараа
Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ
Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд