Манай улсад улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, дэгдэлт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул дархлаажуулалтын хамрагдалтыг 95 хувьд хүргэх зорилгоор улсын хэмжээнд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг нөхөн дархлаалжуулалтыг эхлүүлж байна.

2025 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд нийт 10,721 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 71.1 хувь нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд байна.

Нөхөн дархлаажуулалтын хүрээнд улсын хэмжээнд байнгын 560, явуулын 345 нийт 908 цэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулна.

2015–2016 онд Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас баралтын 90.7 хувь нь 0–1 насны хүүхдүүд байсан нь хамгийн эрсдэлтэй бүлгээ хамгаалах шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд 6 сартайгаас 5 настай хүүхдийн 95 хувь, 18–30 насны иргэдийн 88 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг амжилттай зогсоож байжээ. Тиймээс эргэлзэх шаардлагагүйгээр вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.