мэдээ
Зөвшөөрөлгүй террас барьсан зөрчлийг арилгуулж байна

Админ
2025 оны 7 сарын 19

21

Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийнхүү долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна.
Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулсан байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн төвийн дүүргүүдэд зөвшөөрөлгүй түр болон байнгын байгууламж барих асуудал газар авч байна. Тухайлбал, уг байгууламжийг түр байршуулсан ч байнгын зориулалттай төлөвлөлттэй байна. Өөрөөр хэлбэл байнгын байсан нийтийн эзэмшлийн сандлыг ухаж аваад путик байрлуулсан нь түр байгууламждаа орохгүй. Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байна. Хэрэв байнгын байгууламж барих бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой байсан. Иймээс уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч байна” гэв.
Газрын тухай хуулийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. Мөн 57.4.-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан байдаг гэдгийг тодотголоо. Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар, эд зүйлс байрлуулахыг хориглоно. Энэ төслийг хэрэгжүүлэгчид нийслэлийн зам ашиглагч, бусад холбогдох байгууллагуудтай зөвшилцөөгүй байна. Цаашлаад барьж буй байгууламж нь хотын ерөнхий төлөвлөлттэй уялдаагүй” гэсэн юм.





Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана
Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...
7 цагийн дараа
Олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ оны 07 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL...
7 цагийн дараа
С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ
Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигд...
6 цагийн дараа
“Шилэн ТҮЦ“-үүдийг “Өглөөний цай“ төслийн хүрээнд байрлуулжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-нүүдийг буулгасан ч шинэ шилэн түцнүүдийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас байрлуулсан ба...
6 цагийн дараа
Сэлэнгэд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд