Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 19

img

62

news-img

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна. Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтэн, судлаачид малтлага  хийж байна.

Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн  төрт Улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо.

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн-гийн судалгааны баг 2019 оны намар тухайн дурсгалт газрыг шинээр нээн илрүүлж, 2022-2024 онд хэмжилт болон “3D” баримтжуулалтуудыг тус тус гүйцэтгэж байжээ. Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны гурван булш, жирийн иргэний хоёр булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж байгаа аж. Мөн малтлагын явцад язгууртны нэг булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байсныг судалгааны багын ахлагч өөрийн цахим хуудаснаа онцлон тэмдэглэжээ.

Тодруулбал, судалгааны багын ахлагч, Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай өөрийн цахим хуудаснаа “Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс онц сонирхолтой олдворууд илрээд байна. Хамгийн сонирхолтой нь 7 см зузаантай зэрэгцээ 2 модон австай бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагджээ. Авсны толгой хэсгийн даавуун дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдана.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана

Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...

img

3 цагийн дараа

Олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ оны 07 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL...

img

2 цагийн дараа

С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ

Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигд...

img

2 цагийн дараа

“Шилэн ТҮЦ“-үүдийг “Өглөөний цай“ төслийн хүрээнд байрлуулжээ

  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-нүүдийг буулгасан ч шинэ шилэн түцнүүдийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас байрлуулсан ба...

img

1 цагийн дараа

Сэлэнгэд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна

Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын ...

img

31 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд