мэдээ
“Шилэн ТҮЦ“-үүдийг “Өглөөний цай“ төслийн хүрээнд байрлуулжээ

Админ
2025 оны 7 сарын 19

20

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-нүүдийг буулгасан ч шинэ шилэн түцнүүдийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас байрлуулсан байна” гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл тус шилэн байгууламжийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хүрээнд хийжээ.
Одоогоор түр үйлчилгээний бэлтгэл, бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд Голден билэгт ХХК нь дүүргийн Засаг даргад “Өглөөний цай” төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.
Уг хүсэлтэд Өглөөний цай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгажээ.
Мөн ССАЖЗЯ-наас жуулчдад зориулсан гудамжтай болох тухай албан бичгээр ирүүлсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын санаачилсан Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2025 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна.
Тус гудамжинд архи, согтууруулах ундаа, тамхи зэргээр үйлчлэхгүй бөгөөд эрүүл эко өглөөний цайгаа уух боломжийг бүрдүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.





Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана
Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...
3 цагийн дараа
Олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ оны 07 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL...
2 цагийн дараа
С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ
Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигд...
2 цагийн дараа
“Шилэн ТҮЦ“-үүдийг “Өглөөний цай“ төслийн хүрээнд байрлуулжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-нүүдийг буулгасан ч шинэ шилэн түцнүүдийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас байрлуулсан ба...
1 цагийн дараа
Сэлэнгэд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд