мэдээ
С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ

Админ
2025 оны 7 сарын 19

18

Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигдөр орой МҮБХ-ноос зарлаж, 18 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн 84 бөхөөс шинжилгээ авснаас 4 бөхийн сорьцноос хориглосон бодис илэрсэн хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар спортын тайлбарлагч С.Шижирбат, “Өчигдөр орой Монголын үндэсний бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчөөд мэдээлэл хийлээ.
Монада, Наадмын комисс, МҮБХ гурав чиг үүрэг тусдаа байгууллагууд. Өөрсдөө ажлаа мэдэхгүй дүрэм зөрчөөд байх.
- Баяр наадмын үеийн допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйл болон, допингийн эсрэг үндэсний дүрмээр зохицуулдаг
- Допингийн эсрэг үйл ажиллагаа нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Дээж авах
- Лабораторид илгээх
- Хариу хүлээн авах
- Хариуг тамирчин, спортын холбоодод мэдэгдэх
- Олон нийтэд мэдээлэх
- Сонсох ажиллагаа хийх
- Шийдвэр гаргах
3. Дээр дурдсан үе шатаас допингийн эсрэг үндэсний дүрмийн 8.2 т заасны дагуу сонсох ажиллагаанаас хойших үйл явцыг баяр наадмын комисс зохион байгуулах хороо хариуцна.
4. Бусад үе шатыг допингийн эсрэг байгууллага хариуцах зохицуулалттай.
5. Үндэсний баяр наадам бол үндэсний спортын 4 төрөлт наадам.
Ийм учраас допингийн эсрэг дүрмийн зөрчлийг аль нэг холбоо зарлах эрхгүй. Энэ нь допингийн эсрэг байгууллагын ажил. Бүгдийг нь нэгтгэж байж зарлана гэсэн юм хууль дүрмэнд байхгүй. Хариу цуварч ирсэн ч зарлахыг хориглосон зүйл байхгүй, явцын мэдээллүүдийг Монада өгч байх ёстой.
Олимпийн наадмын шинжилгээний хариунууд хуваариасаа шалтгаалж цуварч гардаг шүү дээ. Гэхдээ дээд зэргийн хурдтай ажиллаж хэдний өдөр шинжилгээ авснаасаа шалтгаалж дор бүр нь хариунуудаа гаргадаг билээ. Ажлаа мэдэхгүй мэргэжлийн бус боловсон хүчинтэй байсаар ирсэн учраас самарсаар ирсэн юмаа.
Мөн хүмүүсийн байнга яриад байдаг юм нь дотооддоо лабортори байгуул гэдэг, өмнө нь ч хэлж байсан, ВАДА-гийн шаардлагыг хангасан итгэмжлэгдсэн лабортори Дэлхийн 28 улсад л байдаг юмаа, манайх шаардлагуудыг хангаж чаддаггүй юмаа.





Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана
Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...
3 цагийн дараа
Олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ оны 07 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL...
2 цагийн дараа
С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ
Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигд...
2 цагийн дараа
“Шилэн ТҮЦ“-үүдийг “Өглөөний цай“ төслийн хүрээнд байрлуулжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-нүүдийг буулгасан ч шинэ шилэн түцнүүдийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас байрлуулсан ба...
1 цагийн дараа
Сэлэнгэд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд