Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 аймагт завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

trend

Админ

img

2025 оны 7 сарын 20

img

34

news-img

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагчидтай уулзаж, гол усны нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, сайн дурын бүлгийн 2000 гаруй алба хаагч зургадугаар сарын 19-нөөс эхлэн иргэдэд мэдээлэл,сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Он гарсаар долдугаар сарын 18-ны байдлаар 12 аймгийн 22 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослоор 46 хүн амь насаа алдсаны 13 нь бага насны хүүхэд байгаа юм. Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд л гэхэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослоор 17 хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдлээ.

Энэ үеэр амарч зугаалж явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байх, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой амарч зугаалан, завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэддээ уриалсан юм

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагд...

img

6 цагийн дараа

Томоохон голуудын түвшин нэмэгджээ

Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, Онги гол Арвайхээр су...

img

3 цагийн дараа

Иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 аймагт завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хааг...

img

2 цагийн дараа

Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өнөөдрөөс эхлэн дулаан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүллээ. 20 хоногийн хугацаанд дараах ...

img

2 цагийн дараа

Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана

Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд