мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ

Админ
2025 оны 7 сарын 20

39

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 297 хүн
- Хөнгөн – 51
- Дунд – 226
- Хүнд – 17
- Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11753, гэрээр эмчлүүлж буй 328, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.





ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагд...
2 цагийн дараа
Томоохон голуудын түвшин нэмэгджээ
Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, Онги гол Арвайхээр су...
1 цагийн өмнө
Иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 аймагт завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хааг...
2 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өнөөдрөөс эхлэн дулаан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүллээ. 20 хоногийн хугацаанд дараах ...
2 цагийн өмнө
Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана
Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд