Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Л.Баяртулга: Гангийн нөхцөл байдлаас шалтгаалаад тариаланчид санхүүгийн дарамтад орох эрсдэл үүсээд байна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 13

img

12

news-img

Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн Л.Баяртулгатай ярилцлаа.


-Өмнө жил улсын хэмжээнд хэдэн га талбайд тариалалт хийсэн бэ?

-Энэ жил нийт 550 орчим мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс улаанбуудай 270 мянган га, төмс 13.4 мянган га, техникийн ургамал 145 мянган га талбайд тус тус тариалсан. Мөн хүнсний ногоо 14.3 мянган га, тэжээл 70 мянган га талбайд тарьсан байгаа. Өмнөх жилтэй харьцуулахад тариалалтын талбай 6.5 хувиар хумигдсан. Мөн улаанбуудайн тариалалт 15 орчим хувиар бас буурсан үзүүлэлттэй. Тун удахгүй ургац хураалт эхлэх гэж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас улаанбуудайн ургац хураалт эхэлнэ. Харин шинэ ургацын хүнсний ногоо зах зээлд нийлүүлэгдсэн байгаа.

-Энэ жил аль аймгууд илүү гантай байна вэ?

-Ер нь л зун их хүндхэн байлаа. Газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв болон зарим баруун аймагт ихээхэн гантай байгаа.

Үүнээс Дархан-Уул, Увс, Ховд, Баян-Өлгий аймаг хамгийн хүнд. Сэлэнгэ аймгийн зарим газар бусдаасаа арай гайгүй.

Төвийн бүсээс Төв аймаг хамгийн их ганд нэрвэгдсэн. Гангаас хамаарч бидний хураан авах ургацын хэмжээ ч бас буурлаа. Манай тариаланчдын хувьд 2025 оны газар тариаланд ихээхэн анхаарсан хэдий ч зарим нэг төвөгтэй асуудлууд үүссэн юм. Энэ нь улаанбуудайн импортын татварыг тэглэх хууль хэрэгжээд эхэлсэн байсан учраас юу тарих вэ гэдэг дээрээ нэлээд эргэлзсэн.

Мөн үүнээс үүдэн хоёр жил дараалаад манай улаанбуудайн үйлдвэрлэл буурсан шүү дээ. Хэдийгээр энэ жил гангаас болж ургацын хэмжээ буурсан ч бид ургуулсан ургацаа аль болох чанартай, бүрэн бүтэн хурааж авах болно. Дээр нь бид 2026 оны тариалалтдаа бэлтгэх ажлаа эхлүүлсэн.

-Улаанбуудайн ургац хураалтын хувьд дотоодынхоо хэрэгцээг хангаж чадах уу?

-Энэ асуудлыг бид ярилцаж байгаа. Гэхдээ их, бага хэмжээгээр улаанбуудай импортлох магадлал өндөр байна. Харин яг хэдий хэмжээгээр вэ гэдгийг одоо хэлэх боломжгүй. Энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 15-нд ургацынхаа балансыг гаргаад үүнийг тооцоолно. Тэгэхээр дотоодынхоо улаанбуудайн хэдэн хувийн хэрэгцээг хангаж чадах вэ гэдэг нь тодорхой болох байх.

Дээр нь бид үр авч үлдэх хэрэгтэй байгаа. Цэвэрлэгээ хийгээд эхлэхээр зарим нь тэжээлийн буудай руу ч шилжинэ. Мөн хэдэн тонн нь гурилд зориулагдах вэ гэдгийг тооцох ёстой. Дотоодын гурилын хэрэглээ бол 240 мянган тонн байдаг. Тэгэхээр гурилынхаа хэрэгцээний хэдэн хувийг дотооддоо хангах вэ гэдгийг ч тодорхой болгоно. Өнөөдөр үйлдвэрүүдэд гурилын үлдэгдэл бий. Улаанбуудайн үлдэгдэл ч бас тодорхой хэмжээгээр байгаа. Энэ бүгдийг тооцсоны үндсэн дээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам бодлогын шийдвэрүүдээ гаргах байх.

-Хүнсний ногооны хувьд дотоодынхоо хэрэгцээг хангаж чадах уу. Хэрэв чадахгүй бол импортоор авах хэмжээнд хүрэх үү?

-Мэдээж, бас тооцоо гарна. Төмс, хүнсний ногооны хувьд балансыг нь жаахан хойшоо гаргах асуудал үүссэн. Сум болгоны агрономичид, үйлдвэрлэлийн хүмүүс ургац хураалтдаа гараад явчихсан байна. Тэгэхээр 10 орчим хоногийн дараа нэлээд нарийн тооцоололтой болчих байх.

Тэр үед энэ асуудал тодорхой болно. Эдгээр асуудлаас өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бодлого боловсруулагчдад хүргэх тариаланчдын хүсэлт байна.

Манай тариаланчид үйл ажиллагаагаа явуулахын тулд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл их авдаг. Нэгэнт ургац тааруухан авсан аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлт дээрээ хүндрэлтэй байгаа. Тиймээс үүнийг анхааралдаа авч, бодлогын шийдвэрүүд гаргахгүй бол гангийн нөхцөл байдлаас шалтгаалаад тариаланчид санхүүгийн дармтад орох эрсдэл үүсээд байна. Ер нь цаашдаа авч хэрэгжүүлэх томоохон ажлууд ч тулж ирсэн. Юуны өмнө ган, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг даван туулахын тулд маш сайн даатгалын систем чухал байна. Даатгалын систем ажилласан цагт зөвхөн төр бус бусад хэлбэрээр эрсдэлийг арилгах боломж байгаа. Үүнд тариаланч даатгалынхаа 30 хувийг өөрөө гаргадаг ч юм уу. Тухайн аймаг орон нутаг, Монгол Улсын төсөв гээд бид бүгд тариалангийнхаа эрсдэлийг хувааж үүрэхгүй бол дандаа төр засгийг харж болохгүй.

-Одоогийн байдлаар тариаланчдад ямар асуудал тулгарч байна вэ?

-Бид тариалангийн үйлдвэрлэл явуулдаг бүх орцоо импортоор авдаг. Трактор, комбайн, дүүжин машинууд, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис, бордоо гээд бүгдийг нь гаднаас авдаг. Хамгийн гол нь бид энэ бүгдийг импортоор авахдаа давхар гааль, НӨАТ төлөхөөр үнэ нь хэт өндөр болдог. Тиймээс тариаланчид бид үүнийг бүтээгдэхүүнийхээ өөрийн өртөгт шингээхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрдэг. Ингээд биднээс гарч байгаа бүтээгдэхүүн үнэтэй гарах нэг нөхцөл нь бүрдэж байгаа юм. Уг нь гааль, НӨАТ тодорхой хугацаанд тэглэх юм бол тариаланчдад ирэх санхүүгийн дарамт багасна. Мөн бүтээгдэхүүний үнийг тогтвортой болгох боломж бүрдэнэ. Тэгэхгүй бол бидний авдаг бүх орцууд цэвэр валютаасаа хамааралтай. Валютын ханш өсөөд байдаг. Буцаагаад үүнийг төгрөгөөр бодохоор маш үнэтэй болдог. Энэ бидэнд үнэхээр хүндрэлтэй байна.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд явган хүний зам засаж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээ...

img

8 цагийн дараа

М.БУЯНБАДРАХ : Олоогүй орлогоосоо АМНАТ төлдөг болсноор экспортлогчид их хэмжээний өрөнд орж, өрсөлдөх чадваргүй болсон

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа. -АМНАТ-өөс болж боловсруулах үйлдвэрүүд ар, а...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13308 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батла...

img

6 цагийн дараа

Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа

“Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ энэ оны 06 дугаар сард авхуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалт...

img

6 цагийн дараа

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд