Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Л.Баяр-Эрдэнэ: Улс орныг хөгжүүлэх гол хүмүүс нь инженерүүд байдаг

trend

Админ

img

2025 оны 8 сарын 13

img

18

news-img

Техникийн ухааны доктор, дэд профессор Л.Баяр-Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны хувьд улс орны хөгжилд инженерүүд ямар үүрэгтэй гэж бодож байна вэ. Бидний өдөр тутмын амьдрал инженерүүдийн нуруун дээр тогтдог гэж ярьдаг?

-Миний хувьд ШУТИС-д 2000 оноос эхлэн 26 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь аливаа улс орны баялгийг бүтээж, технологийг хөгжүүлж байж ард иргэд нь аз жаргалтай амьдарч улс орон нь хөгжин дэвшиж байдаг. Улс орныг хөгжүүлэх гол хүмүүс нь инженерүүд байдаг гэдгийг мэдэхгүй хүн ховор л байх.

Зохих тооцоо, судалгаагүй аливаа ажил шууд биеллээ олж үр өгөөжөө өгдөггүй. Тийм учраас л тухайн салбарын ажиллах хүчийг удирдан чиглүүлэх, шинэ технологиудыг хөгжүүлэх, хэрэглэх, бүтээх инженерүүд хэрэгтэй болдог. Инженерүүдийн оролцоог хангасан аливаа ажил үргэлж үр дүнгээ үзүүлж байдаг. Өдөр тутам өөрчлөгдөж буй технологийн шинэчлэлийг бид шууд авч хэрэглэх, зарим тохиолдолд өөрийн улсын онцлогт тохирсон өөрчлөлтийг хийж амьдралдаа ашиглаж байна. Олон зуун жилийн өмнөөс өөр улсад туршигдаж, сайжирч хийгдэж байгаа технологийг бид заавал араас нь хөөж судлахгүйгээр шууд ашиглах ёстой. Үүнийг инженерүүд л хийнэ. Харин салбар бүрийн уялдааг хангасан шийдвэрийг гаргаагүй, стандартыг бариагүй ажил ихсээд байх шиг.

-Таны бодлоор монгол инженерүүдийн бүтээж, хөгжүүлж болох боломжит ямар салбар байна вэ?

-Манай улсын хувьд аж үйлдвэрийн бүх салбарт инженерүүд гар бие оролцон хөгжүүлэх боломжтой. Монгол инженерийн боловсролын түвшин дэлхийн инженерүүдээс хол зөрөхгүй. Харин улам чанаржуулахын тулд инженерийн боловсролд улс бодлогоор дэмжих хэрэгтэй. Үүнд олон зүйлс хэлж болно. Сайн инженер бэлтгэхийн тулд сайн лабораторийн орчин, урвалж бодис, сайн багш хамгийн чухал гэж боддог. Манай улсын их сургуулиудын инженерийн боловсролын хөтөлбөр дэлхийн аль ч улсын нэр хүндтэй их сургуулиудаас нэг их зөрдөггүй.

-Хэрэв инженерүүдийг бодлогоор илүү дэмжвэл манай улс 5–10 жилийн дараа ямар түвшинд хүрч чадах вэ?

-Би нэг л салбарын инженер хүний хувьд бүх салбарын хүрэх түвшинг шууд хэлэх боломжгүй л дээ. Харин мэдээлэл, холбооны технологийн салбарт бол хоцроогүй. Ер нь манай улсын зарим салбарт судалгаа, шинжилгээний түвшин дэлхийтэй адилхан л байгаа. Үүнийг дотоодын эрдэмтдийн гаргасан нээлт, патент, гадаадын нэр хүндтэй сэтгүүл, хуралд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүд батална.

-Инженерийн шийдлүүдийг амьдралд хэрэгжүүлэх явцад ямар саад бэрхшээл хамгийн их тулгардаг вэ?

-Шинэ санаа санаачилгыг амьдралд хэрэгжүүлэх талд асуудлууд гараад байдаг. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд туршилт үйлдвэрлэлийн иж бүрэн бааз байх ёстой. Харин үүнд ажиллах мэргэжлийн хүмүүсийн асуудал тун чухал. Гадны улсад их сургууль нь төртэйгөө, эсвэл бизнесийн байгууллагатай хамтарсан консорциум байгуулж энэ асуудлыг шийдсэн байдаг нь зөв шийдэл юм болов уу гэж хардаг.

Харин шинэ судалгаа нээлтийг гадны эрдэмтдийн судалгаатай уялдуулан нийцүүлж угтуулан хөгжүүлж байх хэрэгтэй. Гэвч боловсролын салбарын эрдэмтэн, судлаачид маань судалгаанд гаргах цаг зав хомс байдаг. Учир нь Их, дээд сургуулиуд маань оюутны төлбөрөөр л үйл ажиллагаагаа явуулж байна. Багш, ажилтныг тогтоон барих ганц арга нь судалгааны орчноо сайжруулах, цалинг нь өсгөх, нийгмийн баталгааг нь хангах байдаг. Үүний тулд оюутны тоог нэмэх, төлбөрийг өсгөх шаардлага үүсдэг. Олон оюутантай болохоор судалгаанд биш, сургалтад ихэнх цагаа зарцуулж байна. Мөн хангалттай цалин хангамжийг өгч чадахгүй болохоор багш нараа алдсаар л байна. Шинээр багш болох залуус ховордож байна.

-Манай залуус инженерийн мэргэжлийг сонирхох нь хэр байна вэ. Энэ чиглэлээр суралцахад ямар бэрхшээл, давуу талууд байна гэж хардаг вэ?

-Манай ерөнхий боловсролын сургуулийн инженерийн суурь хичээлийн агуулга, заах арга, хичээлийн цаг учир дутагдалтай байдаг учраас залуус бизнесийн удирдлага, хууль, санхүү гэх мэт мэргэжлүүдэд ихээр элсээд байх шиг харагддаг. Инженерийн чиглэлээр суралцахад мэдээж тооцоо судалгааны хичээл ихтэй бэрхшээлтэй санагддаг байх. Бас шинэ технологиудтай мөр зэрэгцэхийн тулд насан туршийн суралцагч байхыг шаарддаг. Давуу тал нь гэвэл төгсөөд мэргэжлээрээ ажиллах ажлын байрны эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Манай Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн оюутан залуус л гэхэд 2-3 дугаар курсээсээ хичээлийн хажуугаар багш нараасаа өндөр цалинтай ажилд орчихдог. Саяхны судалгаагаар Мэдээлэл холбооны салбарын ажилтны 30.000 орон тоо хэрэгтэй байгаа тухай яригдаж байсан.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд явган хүний зам засаж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээ...

img

7 цагийн дараа

М.БУЯНБАДРАХ : Олоогүй орлогоосоо АМНАТ төлдөг болсноор экспортлогчид их хэмжээний өрөнд орж, өрсөлдөх чадваргүй болсон

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа. -АМНАТ-өөс болж боловсруулах үйлдвэрүүд ар, а...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13308 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батла...

img

6 цагийн дараа

Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа

“Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ энэ оны 06 дугаар сард авхуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалт...

img

5 цагийн дараа

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд