мэдээ
АН-ын даргын сонгууль наймдугаар сарын 31-нд “UG place”-т болно

Админ
2025 оны 8 сарын 29

145

Монголын нийгмийн нэн тулгамдсан асуудал болсон тогтолцооны эрс шинэчлэлийг эхлүүлж байсан, Ардчилсан хувьсгалыг үндэслэгч Ардчилсан нам 35 жилийн түүхэн ойн цаг хугацаанд Намын даргыг сонгох хариуцлагатай үе бидний өмнө ирээд байна.
Өдрөөс өдөрт алсарч байгаа хүний заяагдмал эрх, эрх чөлөө, иргэдээс булаагдсан эдийн засгийн боломжуудыг иргэдэд эргүүлэн авч өгөх үүргийг үеийн үед Ардчилсан нам хүлээж ирсэн. Иймд Ардчилсан нам үндэсний хэмжээний намын хувьд дотооддоо ч, Монголын нийгмийн өмнө эрх чөлөөг иргэдэд авч ирэх, оюун санааны сэргэлтийг хийх зорилго дор нэгдэж намын даргын сонгуулийг зарлаад байна.
Намын даргын сонгууль 2025 оны наймдугаар сарын 31-нд “UG place”-т 10:00 цагт болно.
Ардчилсан намын даргын сонгууль бол Монголын ардчилал, эрх чөлөө, шударга ёс, зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгмийн үзэл санааны төлөөх сонголт хийх боломж юм. Монгол Улсад нүүрлээд буй эдийн засаг, улс төр, оюун санааны хямралт байдалд эцэс тавьж, ардчилсан эрх чөлөөг ард түмэнд авч ирэх түүхэн эргэлтийн цэг бол Ардчилсан намын даргын сонгууль.
Энэ удаагийн Ардчилсан намын даргын сонгуульд намын үзэл санааныхаа төлөө цэх зогсох, оюун санааны түүчээллээрээ нийгмийг манлайлах, эрх, эрх чөлөөг цаг ямагт дээдэлсэн үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангасан, шалгарсан манлайлагчид нэр дэвшинэ.





Шинэ Зеланд улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй тө...
8 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны Улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд хуулийн хугацаанд нь өргөн мэдүүллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны Улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд хуулийн хугацаанд нь өргөн мэдүүллээ. – Татварын шин...
8 цагийн дараа
“Татар” хамтлагийн “Ардын багш” дууг шинэчлэн дуулжээ
“Татар” хамтлаг өөрсдийнхөө түүхийг харуулсан “ТАТАР” уран сайхны кино энэ сарын 19-нөөс дэлгэцнээ гарах бил...
7 цагийн дараа
Хүнсний ногооны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
7 цагийн дараа
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны есдүгээр сарын...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд