Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Согтуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 988 хүнийг торгожээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 03

news-img

Зам, тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Эрүүл аюулгүй аялал” аяныг 2025 оны зургадугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.

Тодруулбал, Зам, тээврийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч даргын 2025 оны зургадугаар сарын 04-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран боловсруулж, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, холбогдох газруудад хүргүүлж, биелэлт, үр дүнг тооцон ажиллаж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  1. Олон улс, улсын чанартай авто замд байрлуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр авто замын арчлалт хариуцсан байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих,
  2. 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн зам хариуцсан байгууллагуудтай нийт 2 удаагийн хамтарсан үзлэг хийж, 70,438 мянган м.куб хатуу хучилттай авто замын эвдрэлийг тогтоож, 1213 тэмдэг солих, 803 тэмдгийг засварлах, 151 тэмдэг шинээр байрлуулах, 475,841 урт хэвтээ тэмдэглэл тодруулах шаардлагатай судалгааг гаргасан,
  3. Тухайн авто замын хариуцан ажилладаг аж ахуйн нэгж байгууллагад нийт 59 удаагийн албан мэдэгдэл, 24 зөвлөмжийг хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан,
  4. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж хэрэглээгүй зөрчилтэй 232 тээврийн хэрэгслийн жолоочид 2,320,000 төгрөг, улсын бүртгэлийн дугааргүй мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 1,661 тээврийн хэрэгслийн жолоочид 41,525,000 төгрөг, ашиглахыг хориглосон бүрэн бус мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 7,392 тээврийн хэрэгслийн жолоочид 147,840,000 төгрөг, замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан зөрчилтэй 15 тээврийн хэрэгслийн жолоочид 300,000 төгрөг, согтуурсан, мансуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 988 тээврийн хэрэгслийн жолоочид тус тус торгуулийн арга хэмжээг оногдуулж ажилласан байна.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт бат...

img

4 цагийн дараа

Энэ сарын 29-нд “Цэргийн тангараг” өргөх ёслол болно

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ё...

img

3 цагийн дараа

“Хатант интернэшнл”, “Од групп” багууд ялалтаа авлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман ком...

img

2 цагийн дараа

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрэ...

img

31 минутын дараа

Энэ онд 9000 гаруй тонн давс, 9500 тонн бодис нөөцөлджээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1277 ажилтан авто замын цас цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлж, 350кг давс 62кг бодисыг цацаа...

img

5 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд