Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

С.Отгонгэрэл: Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу ард түмэн байгалийн баялгаа хянаж, үр өгөөжийг нь шударгаар хүртэх ёстой

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 10 сарын 11

img

54

news-img

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дүгээр зүйлд “Газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч мөн” гэж заасан байдаг. Энэ заалтын жинхэнэ утга, эрх зүйн агуулгыг та хэрхэн тайлбарлах вэ?

-Тийм ээ, 1992 онд батлагдсан Ардчилсан үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, газрын доорх баялаг, тэр дундаа алт, зэс, нүүрс, газрын тос, ховор элемент зэрэг ашигт малтмал бүгд ард түмний өмч юм. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурладаг л даа

Тэр дундаа одоо ба ирээдүйүеийн иргэн бүрд эрүүл, аюулгүйорчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэснийбаялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүйорчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоодог.

Мөн энэ хэсгийг Монгол Улсын Их Хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталж Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан байгаа.

-Гэхдээ бодит байдал дээр ард түмэн газрын баялгийн ашиглалт, үр өгөөжид төдийлөн оролцдоггүй гэсэн шүүмжлэл их байдаг. Үндсэн хуульд заасан “ард түмний өмч” гэдэг нь бодит утгаараа хэрэгжиж чадаж байна уу?

-Дээр дурдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг таван жилийн дараа Улсын Их Хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж хэрэгжих бололцоотой болсон. Энэ хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих зэрэг харилцааг зохицуулахаар байгаа.

Үндэсний баялгийн сан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдсэн. Төрөлжсөн сан Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сантай байхаар заасан байгаа.

.Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулахаар хуульчилсан.

Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх юм.

Харин Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай байхаар хуулинд тусгаж өгсөн.

-Одоо дэлхий дахинд ховор элемент, стратегийн түүхий эдийн өрсөлдөөн ид өрнөж байна. Монгол Улс ховор элементээ олборлож ашиг хүртэхийн тулд Үндсэн хуулийн зарчмуудаа хэрхэн баримтлах ёстой вэ?

-2024 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрууд Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлгож байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлал, Монгол Улсын олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого дээрээ тулгуурлаад Засгийн газар хэрэгжүүлээд явж байна гэж харж байгаа. Улам бүр эрчимжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ биднийг хоорондоо мэтгэлцээд, маргалдаад сууж байх хооронд манай мөнхийн хөрш, гуравдагч хөрш орнууд асар хурдацтай хөгжиж байгааг анхаарах хэрэгтэй байх.

-Байгалийн баялгаа олборлож, үр шимийг нь хүртэхийн тулд ард түмний хяналт яавал бодитоор хэрэгжих вэ. Ямар хууль эрх зүйн механизм хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Үүний өмнө 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурал Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан байгаа. Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сан байгуулан ажиллаж байгаа. Тэгэхээр ийм хоёр хуулийг баталж, эрх зүйн орчныг нь хангалттай бүрдүүлсэн гэж харж байна.

-Зарим улс оронд баялгийн орлогоос иргэдэд шууд хувь хүртээдэг тогтолцоо бий. Манайд ийм жишгийг хэрэгжүүлэх эрх зүйн боломж байна уу?

-Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хуулиар тусгайлан эрх олгогдсон албан тушаалтан холбогдох дүрэм, журмыг гаргаж ажиллана гэж заасан нь бий. Мөн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан Засгийн газар үндсэн бүрэн эрхийг нэг болох “Үндсэн хууль, хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн Засгийн газрын ажлыг нь хийлгэх чухал байна.

-Ер нь Монгол Улс газрын доорх баялаг, ховор элементийн ашиглалтад ямар эрх зүйн шинэ хандлага баримтлах ёстой гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар олон улсын туршлагыг судалж байж гаргасан гэж ойлгосон. Өндөр хөгжилтэй хойд Европын орнуудын, ялангуяа Норвегийн туршлагыг судалсан гэж дуулсан. Энэ одоохондоо хангалттай гэж үзэж байна. Улсын Их хурлаар баталсан хуулийг амьдрал дээр хэрэглээд эхлэхээр хүндрэл, хийдэл аяндаа гарах байх, түүнийг тухайн үед нь сайжруулаад явдаг шүү дээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ дахь ардчилсан намын бүлэг хуралдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит/2025.10.13/ хурлаараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралд...

img

8 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

7 цагийн дараа

Бид дамжуулагчид болохоос дарга нар биш

МАН- ын улс төр Монгол орныг малгай толгойгүй болгож байна. Манай сэтгүүл зүй хөлд нь жинхэнэ үрэгдэнэ гээч болж байх юм аа. Үнэхээр...

img

7 цагийн дараа

Ирэх долоо хоногт сурагчдын бие даалтын долоо хоног эхэлнэ

Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд ЕБС-ийн  сурагчдын бие даалтын долоо хоног юм. Энэ хугацаанд сурагчид танхимаар хич...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд