мэдээ
Чөлөөт бөхийн мастерууд ДАШТ-ээс найман медаль хүртжээ

Админ
2025 оны 10 сарын 11

51

Унгарын Татабаня хотод чөлөөт болон сонгомол бөхийн мастерүүдийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай тамирчид найман медаль хүртэв.
Энэхүү тэмцээнд 60 гаруй орны мастерууд зодогложээ. Манай тамирчид энэхүү тэмцээнээс гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 36-40 насны ангиллын 62 кг-ын жинд Т.Амарбат мөнгө, 41-45 насны 62 кг-д Б.Сайнбаяр, 100 кг-д олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг нар мөнгө, 130 кг-д Д.Цэвэлсодном хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэгвэл 46-50 насны 70 кг-д Л.Урианхай, 130 кг-д А.Алтанхуяг, 51-55 насны 62 кг-д Т.Батнасан, 56-60 насны 100 кг-д Анхбаяр нар хүрэл медаль хүртэж, алтан соёмбот далбаагаа мандуулав.
Ташрамд дурдахад, Ч.Ганзориг, А.Алтанхуяг нар үндэсний бөхийн улсын начин цолтой бол Д.Цэвэлсодном аймгийн хурц арслан юм.





УИХ дахь ардчилсан намын бүлэг хуралдлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит/2025.10.13/ хурлаараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралд...
7 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...
7 цагийн дараа
Бид дамжуулагчид болохоос дарга нар биш
МАН- ын улс төр Монгол орныг малгай толгойгүй болгож байна. Манай сэтгүүл зүй хөлд нь жинхэнэ үрэгдэнэ гээч болж байх юм аа. Үнэхээр...
7 цагийн дараа
Ирэх долоо хоногт сурагчдын бие даалтын долоо хоног эхэлнэ
Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоног юм. Энэ хугацаанд сурагчид танхимаар хич...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд