Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Б.Ууганцэцэг: Бид дүр эсгэж амьдарч байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 02

img

25

news-img

Сэтгэл Судлалын Үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Амьдрал бол жүжиг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Алдартай сэтгэл судлаач Эрик Берний “Амьдрал бол тоглоом юм. Тоглоом бол амьдрал юм” гэдэг үг байдаг. Эрик Бернийхээр хүн өөрөө амьдралын нөхцөл байдлаасаа хамаараад маш олон дүрд ордог юм байна. Ер нь амьдрал биднийг өөр өөр үүрэгтэй байхыг шаарддаг. Тухайлбал, хүний амьдралд гурван төрлийн роль хэн байхаас, хэдэн настай байхаас хамаараад байдаг гэж үздэг юм байна. Энэ нь хүүхэд, насанд хүрэгч, эцэг эх гэсэн гурван дүр. Энэ гурав нь дараагийн алхмаа хэр зэрэг төлөвлөж байгаагаараа ялгаатай. Хүүхэд юу хиймээр байгаагаа, ямар эмоцитой байгаагаа шууд илэрхийлдэг. Үүний сонгодог жишээ нь, гадаа хүйтэн байсан ч гэсэн хүүхэд зайрмаг идэх хүсэлдээ захирагддаг. Гэтэл насанд хүрэгчид өвөл хүйтэн учраас зайрмаг идэж болохгүй гэж бодоод нэг нүүдлийн цаадхыг хардаг. Харин эцэг эх бол хэчнээн зайрмаг идэхийг хүсэж байгаа ч гэсэн миний ажлын бүтээмж яах билээ гэж бодно. Нийтлэг утгаараа Эрик Бернийхээр бид хүүхэд дүртэй амьдарч байна гэж ойлгож болно. Би өөрөөрөө байх ёстой, бусад хүн ямар байх нь хамаагүй гэж боддог. Амьдралдаа хүүхэд дүртэй болоод ирэхээр нийгэм, гэр бүлийн харилцаан дээр ч тэр дураараа, бусад хүн юу гэж бодох нь хамаагүй болчихдог. Миний өөрийн байдал л чухал гэж боддог. Үүнийг орчин үеийн сэтгэл судлалаар авч үзвэл сэтгэл хөдлөлөө зохицуулж чадахгүй байна гэсэн үг. Магадгүй өнөөдрийн зугаа цэнгэл л чухал. Маргааш яах нь асуудал биш. Маргаашийн ажлыг нухацтай боддоггүй гэсэн үг. Тэгэхээр илүү бусдын тухай боддог болох шаардлага үүсэж байна л даа.

-Тэгвэл үүнийг амьдрал дээр тохиолддог зүйлээр жишээ аваад ярихгүй юу?

-Эхнэр нь хүүхэд дүртэй гэр бүл байдаг. Бүх зүйлээ нөхрөөсөө асуудаг. Энэ нь ажлын байран дээр ч бас нөлөөлдөг. Энэ утгаараа аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө ханддаг хүмүүс ажил явуулах, эргээд өөрийгөө илэрхийлэх байдал нь дутмаг байдаг. Бодит байдал дээр насанд хүрсэн хүмүүс харилцаад байгаа юм шиг боловч аливаа зүйлийг шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь биологийн хувьд сэтгэл зүй нь өөрчлөгдсөн байх боломжтой гэж судлаачид үздэг.

-Монголчуудын хувьд хурим, оршуулга гэх мэт зан үйлд нэлээд ач холбогдол өгдөг. Гэтэл хурим дээр нэгнээсээ илүү харагдах гэж дүр эсгэдэг, оршуулга дээр сайн хүн мэт харагдахыг хичээдэг шүү дээ. Ийм хандлагыг та юу гэж тайлбарлах вэ?

-Энэ бол нэг жишээ нь мөн. Бид хэлбэрт хэт их ач холбогдол өгөөд, өрнөж байгаа үйл явцынхаа агуулгад биш харагдах байдалд анхаарлаа хандуулаад байна. Энэ нь маш буруу юм л даа. Ер нь өөрийгөө өөр байр суурьтай байгаа мэтээр бусдад ойлгуулах нь эргээд зөв шийдвэр гаргахад, амьдралаа зөв төлөвлөхөд дандаа саад учруулж байдаг. Тийм учраас энэ зүйлийн агуулга нь юу вэ, тэр агуулгыг гаргаж ирэх гээд байгаа хэлбэр нь юу вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Агуулга хэлбэр хоёр зөрчилдөөд ирэхээр л үл ойлголцол, маргаан үүсдэг. Монголчууд ”Үг үйлдэл хоёр чинь зөрж байна” гэж ярьдаг шүү дээ. Хамгийн нийтлэг жишээ гэвэл, хүмүүс өглөө бүр “Өглөөний мэнд” гээд нэгэндээ онлайнаар мэндчилгээ явуулдаг. Тэгсэн хэрнээ өглөө ажилдаа ирээд нэгэнтэйгээ мэндэлдэггүй шүү дээ. Энэ мэт жижиг үйлдэл энэ санааг нотолж байна.

-Тэгвэл дүр эсгэж амьдрахгүйн тулд яах ёстой юм бэ?

-Миний амьдралын үнэ цэнэ юу вэ, би юуг зорьж амьдарч байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Харин манайхан асууж чадахгүйгээр нэг дүрд ороод яваад байна. Тэгээд энэ дүрдээ итгээд явдаг хүн олон. Өөрөөр хэлбэл, бид зовоогүй хэрнээ зовсон, хохироогүй хэрнээ хохирсон, баян биш мөртлөө баян дүр эсгэж амьдарч байна. Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл тэр хүнд өөрт нь маш их зөрчилдөөн үүсдэг. Сэтгэл зүйн хувьд түгшүүртэй болно. Өөрөөсөө өөр дүр бий болгоод, сэтгэл зүйн хувьд өөрөөсөө холдоно. Хэрэв нийгэм дээр ийм хүн олон болох юм бол бие биедээ сөрөг нөлөөтэй. Үүнээс болоод бие биенээ ойлгож, таньж чадахгүй байдалд хүрдэг. Тэгээд дараа нь “Нөгөөдөх чинь тийм хүн байсан байна лээ” гэж ярьдаг. Ингээд өөрийн дүр төрхөөрөө биш өөр нэг дүр бүтээгээд явж байсан учраас хиймлээр үүсгэсэн дүрд нь бусад нь итгээд явдаг. Энэ нь эргээд нийгэм дээр бие биедээ итгэх, хосууд биедээ итгэх, ажил дээр байгаа хамтрагчид бие биенээ зөвөөр ойлгож ажил төрлөө явуулах, хамтрахад бэрхшээлтэй болдог. Үүнээс болоод хүн өөрөө маш их ядарч, маш их энерги зарцуулдаг. Яагаад гэвэл байнга өөрөөсөө өөр байхыг шаардаж байгаа шүү дээ. Ингэснээр бие хүний маш том зөрчилдөөн үүснэ. Үүнд сэтгэл судлаачид аль болох нэг дүрээрээ байхыг хичээхийг зөвлөдөг. Тухайн нөхцөлөөс шалтгаалаад бид ажил дээрээ ирээд ажилтан болдог, гэртээ очоод гэр бүлийн гишүүн болдог. Өөр нөхцөлд ч гэсэн нэг дүрээрээ байдаг хүмүүс бий. Бүр гэртээ байх ёстой дүрээрээ ажил дээрээ ирчихсэн байдаг. Тэгэхээр тухайн нөхцөлд л үүргийг гаргахаас биш, дүрийг гаргана гэдэг нь маш буруу гэсэн үг.

-Ер нь олон дүрд хувирах нь амьдралд ямар хор уршигтай юм бол?

-Эрик Бернийхээр хүн 60 насаллаа гэхэд 250 орчим дүрд орсон байдаг. Аав, ээж, ах эгч, найз, уншигч, сонсогч гэх мэт. Энэ дүрүүд маань бүгдээрээ хоорондоо ялгаатай. Гэхдээ үүнийгээ тухайн нөхцөлдөө зөв хүлээж авах хэрэгтэй. Байх ёстой газраа зөв үүргээ гүйцэтгэнэ гэдэг нь маш чухал. Бид “Энэ бүр дүрдээ итгэсэн нөхөр байна даа” гэж ярьдаг шүү дээ.

Сүүлийн үед “Хүүхдээ асраад, өөрийгөө золиослож байна” гэсэн үгийг ээжүүд маань маш их бичиж байна л даа. Энэ нь дүрдээ хэт их орсон байна гэсэн үг. Хүүхдээ харахыг өөрийгөө золиослох хэмжээнд хүртэл ойлгоно гэдэг бол ээж гэдэг үүргийг буруу талаас нь харж байна гэсэн үг. Ингэж бодох нь дуртай зүйлээ жаргалтай хийх боломжийг олгодоггүй. Үүнээс гадна сурах, ажиллахыг хүртэл ял мэт боддог хүмүүс бий. Бүр амарч ч чадахгүй хүн олон болсон байна. Энэ нь эмгэнэлт жүжгийн дүрд орчихоод яваад байна гэсэн үг. Энэ нь эцэстээ хүнийг туйлдуулаад, ядраагаад, “Юуны төлөө” гэдэг утга учрын асуулт руу аваачдаг.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун ө...

img

7 цагийн дараа

Хөвсгөл нуурын мөсний үзэгдэл Ханх сум болон Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн байна

2025 оны 10-р сарын 21-нээс 2025 оны 11-р сарын 1-нийг хүртэлх 10 хоногийн гол мөрний мөсний үзэгдэл, зузааны горимын тоймыг хүргэж ...

img

6 цагийн дараа

Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...

img

5 цагийн дараа

“Бөртэ чоно” наадам арванхоёрдугаар сарын 10-нд болно

Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёсл...

img

4 цагийн дараа

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 03-наас 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд