Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Н.Энхбаяр: Амин чухал салбаруудын төслүүдийг эрчимжүүлж, үр шимийг нь хүртэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 11 сарын 02

img

46

news-img

Эдийн засагч Н.Энхбаяртай манай улс яагаад гадаадаас ажиллах хүч авах ёстой талаар ярилцлаа.


-Манай улс яагаад гадаадаас ажиллах хүч оруулж ирэх ёстой юм бэ?

-Юуны өмнө статистикийн мэдээллийг харах ёстой. 2024 оны байдлаар улсын хэмжээнд бүх салбарт нийтдээ нэг сая 355 мянган ажиллагч байна. Үүнээс уул уурхайн салбар 77 мянган ажилтантайгаар гуравдугаарт бичигджээ. Тэгвэл 2024 онд манай улсад 8000 гаруй гадаадын ажил эрхлэгч ажилласан гэнэ. Үүний 2255 нь уул уурхайн салбарт ажилласан гэвэл 2.8 хувь гэсэн үг. Энэ бол хамгийн олон гадаад хүн ажиллаж байгаа салбар шүү. Манай улсын гол хэрэгцээ барилга, уул уурхай байдаг. Гэтэл судалгаануудыг харахаар манай өөрсдийн бэлтгэж байгаа боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлтийг хангаж чаддаггүй. Ажиллах хүний тоо болон ур чадвараараа дутмаг. Жишээлбэл, гагнуурчин гэх нарийн мэргэжил дотроо долоогоос 11 хүртэлх зэрэгтэй байдаг гэнэ. Харин манайх тав хүртэлх зэрэгтэй гагнуурчин бэлтгэдэг. Гэтэл уул уурхай, цахилгаан станцуудын бүтээн байгуулалт хийхэд долоогоос ес хүртэлх зэрэгтэй гагнуурчин шаардагддаг. Зэрэг ахих тусмаа илүү төвөгтэй, ур чадвар шаардсан ажлуудыг хийдэг байх нь. Харамсалтай нь манайд ийм ур чадвар, зэрэгтэй гагнуурчин маш ховор. Манай үндсэн асуудал бол өөрөө чухал шаардлагатай салбарын боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байгаа юм. Тэгээд ажлын байрны эрэлт хэрэгцээ, ажил мэргэжлийн зөрүү гардаг. Тиймээс энэ зөрүүг гадаадын ажиллах хүч нөхөх зайлшгүй шаардлага үүсээд байна.

-Ер нь энэ асуудал юунаас үүдэлтэй вэ?

-Хамгийн гол нь манай мэргэжил сургалт үйлдвэрийн төв орчин үеийн шаардлага хангахгүй байгаа юм. Энэ асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьж эхлээд, олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч хангалттай биш. Суралцагчдын тоо маш цөөхөн. Гэтэл сүүлийн жилүүдэд дээд боловсролоор төгссөн хүний тоо хэт өссөн. Энэ нь манайд уул уурхай, төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа ч ажиллах хүч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Манайд тодорхой шалгуурыг хангасан ур чадвар, зэрэгтэй нарийн мэргэжилтэн байхгүй учраас гадаадаас ажиллах хүч авах ёстой гэдгийг зарим хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Хэрэв гадаадаас ажиллах хүч авахгүйгээр энэ чигээрээ явбал яах бол?

-Үгүй бол уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбар ойрын хэдэн жилдээ хоцрогдолтой хэвээрээ л байна. Жишээлбэл, Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэр бий. Энэ төсөл дээр манай дотоодын ажиллах хүч зөвхөн туслах ажлыг хийж байгаа. Учир нь бүгд шинэ технологи. Тос хайлуулдаг, тогоо нэрдэг химийн урвал явагдаж байгаа шүү дээ. Үүнийг яаж угсардаг, ажиллуулдгийг мэдэх хүн үнэхээр байхгүй. Зүгээр л ерөнхий онолыг үзсэн хэдэн инженер бий. Өмнө нь практик дээр огт хийж үзээгүй. Гэтэл ийм нарийн ажлыг гарцаагүй Энэтхэгийн ажилтнууд ирж хийж байх жишээтэй.

-Үйлчилгээний салбарт ч иймэрхүү асуудал тулгардаг уу?

-Манай хэд хэдэн зочид буудал гадаадын ажиллах хүчний менежменттэй. Менежерүүд нь дандаа гадаадын иргэн. Яагаад гэвэл манай ажилчид хариуцлага, ур чадвараар хоцрогдолтой байдаг. Бид зүгээр л уламжлалт үйлчилгээгээр төсөөлөөд байдаг шүү дээ. Гэтэл энэ нь олон улсын дөрөв, тавдугаар зэрэглэлийн ангиллын шалгуурыг яагаад ч хангадаггүй. Харин зүүн өмнөд Азийн олон сая жуулчдад үйлчилдэг хүмүүс илүү мэргэшсэн байдаг.

-Зарим хүн гадаадаас ажиллах хүч авах нэрээр хятадуудыг оруулж ирж буй нь Монголыг сүйрүүлэх бодлого гэж шүүмжилж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Өнгөрсөн жил таван гишүүн хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн. Танилцуулга дээр нь манай улс жил бүр 10 мянга гаруй ажиллах хүчний хомсдолтой байдаг гэсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид дэлхийн хөгжил, технологи, бүтээн байгуулалтаас хоцроод байна. Боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй. Бэлтгэсэн ч тоо нь эрэлтээ хангаж чадахгүй ийм нөхцөл байдалтай байна. Тэгээд гадаадаас ажиллах хүч авна, авахгүй гэж зөрчилдөж байх хооронд ямар ч бүтээн байгуулалт явагдахгүй, бүх төсөл удаашралтай болчихсон. Яг л Энэтхэгийн газрын тосны үйлдвэр шиг боллоо. Ганцхан манай улс гадаадаас ажиллах хүч авах гээд байгаа юм биш. Дэлхийн бүхий л орон энэ аргаар хөгжилд хүрсэн. Хятад анх Германаас ажиллах хүч авч байж галт тэрэгтэй болсон. Үүнийхээ дараа дахин хэзээ ч гадаадаас ажиллах хүч дахин аваагүй. Учир нь германчуудаас яаж хийдгийг нь сураад авчихсан.

-Бид гадаадаас ажиллах хүч оруулж ирснээрээ ямар үр дүнд хүрэх вэ?

-Технологийн дэвшил гарна. Бидний хийж чадаагүй шинэ, шинэ үйлдвэрүүд бий болно. Жишээлбэл, 2030 он гэхэд хурдны галт тэрэгтэй болно гэх зорилт тавья. Гэтэл манайд цахилгаан галт тэрэг гэх ойлголт байхгүй. Бид цахилгаанаар галт тэрэг яаж явдгийг ч мэдэхгүй. Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүй учраас зайлшгүй ажиллах хүчээ гаднаас авна. Ингэж байж л бид тухайн нарийн төвөгтэй бүтээн байгуулалтын ажлыг яаж хийдгийг нь харж, сурч авна шүү дээ. Хамт дагалдаж ажиллаад, дараа нь өөрсдөө хийх туршлага, ур чадвар хуримтлуулна гэсэн үг. Жишээ нь, Нарны гүүрийг яаж бүтээн байгуулсан билээ. Нарны гүүр чинь цемент цутгахгүй, төмөр бетон шүү дээ. Үүнийг цутгах үед монгол компаниуд дагалдаж ажиллаад, яаж хийдгийг нь сурсан байх жишээтэй. Бидний чадахгүй байгааг чаддаг хүмүүсийг оруулаад ирвэл маш богино хугацаанд олон төсөл дуусгаад, мөнгөө үр ашигтай зарцуулна гэсэн үг.

-Одоо манай олон төсөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа хэт удаашралтай явагдаж байгаа биз дээ?

-Тийм. Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэр хугацаа алдсаар байгаад өртөг нь нэмэгдсэн. Дахин, дахин зээл аваад л явж байгаа шүү дээ. Аливаа төсөл удах тусмаа үнэтэй болдог. Тэгэхээр бид маш их мөнгөний хожоо хийнэ гэсэн үг. Хамгийн гол нь батлагдсан хугацаандаа төслөө дуусгадаг болох хэрэгтэй. Жишээ нь, дайчлах ёстой хүчийг нь дайчилж байгаад ирэх жил газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа гэж бодъё. Тэгвэл яг одоогийнх шиг бачимдалтай үед ямар их хэрэг болох вэ. Ийм амин чухал салбарын төслүүдийг урагшлуулж, үр шимийг нь хүртэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй. Бид өөрсдөө хийж чадахгүй юм чинь мянга харж суугаад яах юм бэ.

-Гадаадаас ажиллах хүч авахдаа юун дээр анхаарах ёстой вэ?

-Засгийн газраас гаргасан тогтоолыг квот тогтоох тухай тогтоолыг харлаа. Үүнд нэг учир дутагдалтай зүйл байна. Агуулга маш ерөнхий байсан. Жишээлбэл, уул уурхайн салбарт ямар мэргэжлийн ур чадвартай ажилчин шаардлагатай байгаа нь мэдэгдэхгүй. Зүгээр л уул уурхайн салбар гээд биччихсэн. Гэтэл Солонгост гадаадаас ажиллах хүч авахдаа ур чадварыг нь тодорхой заадаг. Гагнуурын зургаа, долдугаар зэрэглэлтэй бол виз мэдүүлж болно. Харин нэг, хоёрдугаар зэрэглэлтэй мэргэжилтэн манай улсад олон бий гэдгээ тодорхойлчихсон байх жишээтэй. Үүн шиг бид асуудлаа тодорхойлоод, задалж бичих хэрэгтэй. Аль салбарын ямар ур чадвар эзэмшсэн ажилчдыг гадаадаас авах гэж буйгаа тодорхой болгохгүй бол ажил мэргэжлийн давхардал, ойлгомжгүй байдал үүсээд байна. Ховор нарийн мэргэжил дээр квот тогтоохгүй.

Харин олдоц сайтай мэргэжил квоттой гэдэг ч юм уу. Үүний дараа уг бодлогыг олон нийтэд сайн ойлгуулах хэрэгтэй. Манайд орчин үеийн шинэ технологи, стандарт байхгүй учраас ийм ур чадвартай мэргэжилтэн алга. Үүнээс үүдэн манай улсад бүтээн байгуулалт явагдахгүй, хөгжихгүй байна гэдгээ сайн тайлбарлаад, гадаадаас ажиллах хүчээ оруулж ирэх ёстой. Ингэвэл асуудал бага гарах байх.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун ө...

img

1 цагийн өмнө

Хөвсгөл нуурын мөсний үзэгдэл Ханх сум болон Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн байна

2025 оны 10-р сарын 21-нээс 2025 оны 11-р сарын 1-нийг хүртэлх 10 хоногийн гол мөрний мөсний үзэгдэл, зузааны горимын тоймыг хүргэж ...

img

2 цагийн өмнө

Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...

img

3 цагийн өмнө

“Бөртэ чоно” наадам арванхоёрдугаар сарын 10-нд болно

Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёсл...

img

4 цагийн өмнө

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 03-наас 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд