Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

“Барс” захын хойно газар доор 778 автомашины зогсоолтой ногоон байгууламж барих ажил явагдаж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 01

img

46

news-img

Нийслэлээс Баянгол дүүргийн I болон III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэнд далд автомашины зогсоолтой, орчин үеийн стандарт бүхий ногоон байгууламж барих ажлын зураг төслийг баталж, бүтээн байгуулалт хэдийнэ эхэлжээ.

Энэхүү төсөл нь 2025-2028 оны долдугаар сарын 20-ны хооронд буюу гурван жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн гэнэ.

Энэ талаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын захиалгатай уг бүтээн байгуулалтын ажлыг хариуцсан инженер Ц.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


Тэрбээр “Нийслэлээс анх 2017 онд далд автомашины зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Санхүүжилт гэх мэт зарим асуудлаас үүдэн жаахан цаг хугацаа алдсан байх. Харин энэ оны есдүгээр сарын сүүл үеэс бодит ажил хэрэг болж, бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн юм. Далд автомашины зогсоол гэдэг нь газар доор гэсэн үг.

Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцдэггүй гэх томоохон асуудал бий. Ялангуяа “Барс” зах болон вокзалын ойр орчим бол хотын хамгийн ачаалалтай, түгжрэлтэй газруудын нэг.

Жишээ нь, өглөө суудлын вагон ирэхэд зам яаж түгжирдэг билээ. Бүх машин нь туслах зам руугаа ороод зогсчихдог шүү дээ. Түүнчлэн зам хааж, нэгдүгээр эгнээд зогссон машинуудыг газар доорх зогсоолд байрлуулж, түгжрэлийг бууруулна. Нэг ёсондоо газар доорх багтаамжаа ашиглаж байгаа юм. Уг ажилд Баянгол дүүргийн цагдаагийн газар, Төмөр зам гээд олон байгууллага хамтран оролцож байгаа. Бүтээн байгуулалтын ажил явагдаж буй энэ газар Төмөр замын эзэмшилд байдаг. Одоогоор бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлээд, газраа ухаж л байна. Дөнгөж бэлтгэл ажил нь эхэлсэн гэж ойлгож болно.

Зарим хүн энэ газарт автомашины зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн биш барилга барих ажил явагдаж байна хэмээн хардаж байгаа. Мэдээж, хүн бүрд хардах эрх бий. Магадгүй газар шорооны ажил явагдахаар л барилгын ажил хэмээн шууд ойлгодог байх. Гэхдээ замын голд барилга барина гэж хэзээ ч байхгүй. Харин газар доор 778 автомашины дулаан зогсоолтой нэгдсэн цогцолбор бий болгох гэж байна шүү дээ. Яг л Урт цагаан шиг бүтээн байгуулалт бий болно гэсэн үг. 600 гаруй метр урттай талбайд бүтээн байгуулалтын ажил явуулах учраас цаг хугацаа их шаардагдана. Мөн зарим хүн хуучин байсан ногоон байгууламжийг нь сүйтгээд, машины зогсоол барих гэлээ гэх хандлагатай байна. Гэхдээ бид мэргэжлийн компанитай гэрээ хийгээд Баянзүрх дүүрэг рүү мод шилжүүлэг хийсэн. Мод хэт их насжаад ирэхээрээ илжирдэг юм байна. Тиймээс иймэрхүү модыг яалт ч үгүй тайрсан. Түүнээс биш бүгдийг нь устгаад, сүйтгэсэн зүйл байхгүй.

2028 онд уг бүтээн байгуулалт дуусч, үр дүнгээ үзүүлнэ. Одоо хашаалчихсан байгаа газар бол ердөө гуравны нэг нь. Энэ жил 180 орчим метр газарт бүтээн байгуулалтын ажил явагдах төлөвтэй байгаа. Хавраас угсралтын ажил дуусч, тохижилтын ажил эхлэнэ. Тэгээд дараагийн 180 мерт газарт ажиллана. Түүний дараа хамгийн сүүлийн 180 метр газарт ажил явагдана. Шууд бүх газрыг хашаалж болохгүй шүү дээ. Тиймээс нийт уртаар нь гурав хувааж, бүтээн байгуулалт явагдах төлөвлөгөөтэй байгаа. Өчигдөр хашаагаа урагшаа сунгаж барьсан гэх шүүмж явж байна. Үүнд тайлбар өгөхөд, бохирын шугамын ажил давхар хийгдэж байгаа. Хариуцлагатайгаар дахин хэлэхэд, орон сууц барих ажил биш шүү. Нарны замын түгжрэлийг бууруулах зорилготой далд зогсоол бүтээн байгуулах төсөл юм. Хувийн ямар нэгэн компанийн ашиг сонирхол байхгүй. Нийтийн эрх ашигт нийцсэн ажил явагдаж байна. Мөн ихэнх иргэдийн дэмжлэгийг авсан төсөл” хэмээв.

Захиалагчаар нь “Улаанбаатар төмөр зам” ХНН, Хот байгуулалт, хотын стандартын газар, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК оролцож байна. Харин гүйцэтгэгчээр нь “Грэйт констракшн” ХХК, зураг төсөл зохиогчоор нь “Эм Жи Эл И Эн Си” ХХК ажилласан гэнэ.

Барс захын хойно байрлах байрны оршин суугч Ж.Цэцэглэн “Би иргэн хүнийхээ хувьд тус төслийг дэмжиж байгаа. Учир нь хуучин цэцэрлэгт хүрээлэн байхад бид бараг хүүхдүүдээ салхилуулж чаддаггүй байсан. “Барс” худалдааны төв болон вокзал орчимд амьдардаг архины хамааралтай хүмүүс мод, бутны булан тохойд сууж архи уун хөлчүүрхэж, бие засдаг байлаа.Тиймээс цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүүтэй архичдын цуглардаг талбай болж хувирсан. Оршин суугчдад ямар ч ашиггүй. Тиймээс богино хугацаанд дахин төлөвлөж шинэчлэх нь зүйтэй. Анх ихэнх оршин суугчдын зүгээс авто зогсоол барихын тулд ногоон байгууламж устгалаа гэх шүүмжлэл, эсэргүүцэл өрнүүлж байсан ч тухайн ажлын зорилго, үр дүнг сонсоод намжсан даа. Би ч гэсэн энэ хавийн оршин суугчдын нэг учраас санал бодлоо илэрхийлж л байлаа. Хамгийн гол нь зогсоолын асуудлыг шийдэхээс гадна ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж буй нь таалагдаж байгаа. Үнэхээр бүтээн байгуулж чадвал шүү дээ. Анх ийм ажил хийгдэнэ гэх мэдээг сонсоод огт итгээгүй. Нэг даргын орон сууцыг л барих ажил биз гэж бодсон. Манай хотод зураг төслөөсөө зөрүүтэй баригдсан олон бүтээн байгуулалт байдаг шүү дээ. Үүнээс болоод нийслэлээс хийж байгаа ажилд иргэд бараг итгэхээ больсон. Гэтэл одоо газар ухаад, үнэхээр л автомашины зогсоол барих гэж байгаа бололтой. Авто зогсоолоос гадна автобусны долоон чиглэлд эцсийн зогсоолыг барина гэж байсан. Эцсийн зогсоол нь хажуудаа үйлчилгээний барилгатай. Дотроо жолооч нарт болон иргэдэд зориулсан автобус хүлээх өрөө, нийтийн ариун цэврийн өрөөтэй гээд л олон зүйл ярьсан даа. Манай хороо үйлчилгээний төв ихтэй болохоор хүний хөл тасрахгүй. Үнэхээр нийтийн ариун цэврийн өрөө нэн шаардлагатай байдаг. Уг нь хүн хамгийн их төвлөрсөн газар хэрнээ нийтийн хэрэглээнд зориулсан зүйл юу ч байхгүй. Их сонин шүү. Ингээд ч болов нийтийн эрх ашигт нийцсэн ажил хийгдвэл иргэн хүнийхээ хувьд шууд л дэмжинэ” гэв.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Ууганцэцэг: Бид дүр эсгэж амьдарч байна

Сэтгэл Судлалын Үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа. -Амьдрал бол жүжиг гэдэгтэй та санал нийлэх үү? -Алдартай с...

img

8 цагийн дараа

Б.Ууганбаяр: Дансаа бусдад түрээслүүлбэл хуулийн хариуцлага хүлээхээр болсон

Сүүлийн үед цахим залилан ихэсч байгаатай холбогдуулан ЦЕГ-аас “Дансаа бусдад бүү ашиглуул” уриатай аяныг эхлүүллээ. Цахим залиланги...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө+9 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-р сарын 05 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. УЛААНБААТАР...

img

6 цагийн дараа

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 9 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагат...

img

11 цагийн өмнө

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газар татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын дунд олон жил бугшсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль б...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд