Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Хөвсгөл нуурын мөсний үзэгдэл Ханх сум болон Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 02

img

7

news-img

2025 оны 10-р сарын 21-нээс 2025 оны 11-р сарын 1-нийг хүртэлх 10 хоногийн гол мөрний мөсний үзэгдэл, зузааны горимын тоймыг хүргэж байна.


Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд голд 15-20 см зузаан мөсөн бүрхүүл тогтож, харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна. Харин Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Үүр зэрэг голуудад мөсөн зах, шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагджээ. Хөвсгөл нуурын мөсний үзэгдэл Ханх сум болон Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн байдалтай байна. Эдгээр голуудын усны түвшин өмнөх арав хоногоос 5 см орчим буурсан ба 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см ахиу харин Эг голын дагууд 10 см орчим бага түвшинд байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман зэрэг голуудад мөсөн зах, шингэн болон өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг мөсний үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Идэр голын эх болон адаг хэсэг, Хануй гол Эрдэнэмандал сум орчимд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хойттамир, Урдтамир голд мөсний үзэгдэл хараахан ажиглагдаж эхлээгүй байна. Хангайн арын дээрх голуудын усны түвшин өмнөх арав хоногийнхоос төдийлөн өөрчлөгдөөгүй ба 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал мөн 5-15 см-ээр бага байна. Өгий нуурт мөсөн зах үүссэн бол Тэрхийн цагаан нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10 см-ээр нэмэгдэж, 15 см зузаан мөстэй, харз гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Улиастай голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 3-15 см нэмэгдэж, 5-20 см зузаан мөстэй болсон бол Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голуудад мөсөн зах, шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Туул голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногоос 5-20 см-ээр буурсан бол бусад голууд түвшний хэлбэлзэл багатай ба 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-30 см-ээр бага байна.

Орхон голын эхээр 5-10 см зузаан мөсөн бүрхүүл тогтож, харз гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Харин дунд болон адаг хэсэг мөн Сэлэнгэ мөрний дагууд мөсөн зах, шингэн зайр гүйх үзэгдэл зонхилж байна. Сэлэнгэ мөрөн Орхон голын уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногоос 5-20 см-ээр буурсан бол Орхон гол Бат-Өлзий сум орчимд зайрын хахааны нөлөөгөөр 10 см орчим нэмэгдсэн байна. Орхон гол Сэлэнгэ мөрний усны түвшин 2024 оны мөн үеийнхээс 10-45 см бага байгаа бол Хархорин, Өлзийт, Сайхан сум орчимд Орхон голын усны түвшин 10-25 см ахиу байна.

Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хурх, Балж, Онон, Хэрлэн, Улз голууд болон Их Хянганы нуруунаас усжих Халх голд мөсөн зах үүсч, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бол Хурх, Эг / Батширээт сум орчимд/, Хэрлэн /Өндөрхаан сум/ зэрэг голууд 10-20 см зузаан мөстэй болсон байна. Эдгээр голуудын усны түвшин өмнөх арав хоногийнхоос 5-15 см буурсан бол Хэрлэн /Өндөрхаан- Чойбалсан сум орчимд/ , Улз / Баян-Уул сум орчимд / голд намрын мөсний үзэгдлээс үүдэлтэй шахалт үүсч усны түвшин 10-25 см-ээр нэмэгдсэн байна. Хэнтий нурууны зүүн хажуугийн голуудын усны түвшинг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-55 см-ээр бага байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол, мөрөн

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Турган, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт аажим буурсан явцтай байна. Эдгээр голуудад мөсөн зах үүсч, өтгөн болон дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ихэвчлэн ажиглагдсан бол Харбут, Чигэртэй голд 15 см орчим зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин Хар ус нуурт мөсөн зах, бижрүү болон мөсөн хөвлөг хөвөх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Хожуул, Завхан, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Зэгстэй, Таац, Байдраг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-13 см нэмэгдэж, 10-20 см зузаан мөстэй болсон байна. Харин бусад голуудад мөсөн зах үүсч, зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Өмнөх арав хоногт Хангай нурууны өврөөс эхтэй голуудын усны түвшин харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба 2024 оны мөн үеийнхээс 5-20 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хариг, Хангилцаг зэрэг голуудад мөсөн зах үүсч, шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдсан бол Намир гол 15 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Эдгээр голуудын усны түвшинг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см-ээр бага байгаа бол Баруунтуруун Хангилцаг, Тэс голын хувьд 5 см орчим ахиу байна.

Аравдугаар сарын гуравдугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан бөгөөд ихэнх нутгаар цаг агаар дулаан байсантай уялдаад жижиг голуудад мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч дунд болон томоохон голд мөсний үзэгдэл идэвхижсэн хэвээр байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун ө...

img

3 цагийн өмнө

Хөвсгөл нуурын мөсний үзэгдэл Ханх сум болон Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн байна

2025 оны 10-р сарын 21-нээс 2025 оны 11-р сарын 1-нийг хүртэлх 10 хоногийн гол мөрний мөсний үзэгдэл, зузааны горимын тоймыг хүргэж ...

img

4 цагийн өмнө

Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...

img

5 цагийн өмнө

“Бөртэ чоно” наадам арванхоёрдугаар сарын 10-нд болно

Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёсл...

img

6 цагийн өмнө

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 03-наас 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд