Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 12

news-img

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Нийслэлд шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх юм.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ улиралд улсын хэмжээнд 3072 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалтын товыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгож цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлсэн чухал шинэчлэл юм” гэлээ.
2025 оны I, II, III улиралд зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5488 иргэн бүртгүүлж, 3750 иргэн шалгалт өгч, 1667 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгджээ. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 56 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж, 28 иргэн тэнцсэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Юн Сок Ёль, Б.Ельцин, Г.Занданшатар

БНСУ-ын тусгай прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд умардын талд ашигтай ажилласан гэх хэргээр нэмэлт ял оноов. БНСУ-ын “Yonhap”...

img

8 цагийн дараа

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийнтөслий...

img

7 цагийн дараа

ЗГ: Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн болон алба...

img

7 цагийн дараа

Цагдаагийн алба хаагч шатаж буй гэрээс бага насны 2 хүүхдийн амийг аварчээ

2025 оны 11-р сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт айлын гэр галд өртсөн хэрэг гарчээ. ...

img

7 цагийн дараа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын хөдөлгөөнийг нээв

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сары...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд