Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Ж.Энхбаяр 27 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх 28 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орох нь…

trend

Админ

img

2025 оны 11 сарын 12

news-img

Төрийн хямрал хүртэл явсан МАН-ын даргын сонгуулийн будлиан энэ 5 дахь, хагас сайнд нэг тийшээгээ болох төлөвтэй. Их хурал нь болж дахиад намын даргаа сонгоно. Сэтгүүлчид байтугай намуудыг түшдэг, төрд зүтгэдэг бүгд тэрийг анхаарч чих тавьж байна. Бүгдээрээ МАН-д сайндаа анхаарал тавиад байгаа юм биш. Яагаад гэх нь ээ: МАН улс орныг тэр чигт нь хямраасан. Тэрхүү хямрал нь хэн бүгдийн хэтэвч халаасыг нимгэлж, амьдрал амьжиргааг савлуулсан. Нэгэнтээ 24 оны сонгуулиар олонх болсон учраас Монгол Улс 28 оныг хүртэл МАН-ын талхинд амь зуухаас өөр гарцгүй. Тиймийн учраас МАН-ын Их хурал хэрүүл тэмцэлгүй болж намын даргаа амжилттай сонгоосой гэж байгаа л хэрэг юм.

МАН-ынхан Их хурлынхаа өмнө багцалж тохирох юм нэлээд байгаа. Уул нь есдүгээр сарын 28-нд МАН-ын бага хурал болсон. Намын даргаа сонгосон. Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдсон. Гэвчиг МАН дотроосоо захиргааны шүүхэд хандаж Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон бага хурлынхаа шийдвэрийг хүчингүй болгосон. Нэмээд: Намынхаа бага хурлын дараа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр ёстой бие биенээ алахаас наахнуур үзэлцлээ.

Яаж гэх нь ээ: Д.Амарбаясгалангаа Бор тээгийн ордтой холбож байгаад эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан. Г.Занданшатарыгаа уул нь огцруулчихсан. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч хориг тавьж, Цэц огцруулсан тогтоолыг Үндсэн хуулийн зөрчил хэмээн үзсэн. Огцорсон ч огцроогүй үлдсэн.

Энэ хоёрын зөрчил тэмцэл төрийг хямрааснаар МАН хуучин кадруудаасаа бүрдсэн эвлэрүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийнхэн байгуулагдсаныхаа маргаашаас л: Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр эвлэрэхгүй нь тодорхой юм байна. Гурав дахь хувилбарыг хайх хэрэгтэй гэцгээгээд эхэлсэн. Телевизээр хүртэл тэгж ярьцгаасан. Тэр зөвхөн ажлын хэсгийнхний яриа биш Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрыг яах вэ гэдэг гол шийдвэрийг гаргах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байр суурь гэдэг нь тодорч байна. Уулаасаа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрыг яахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шийднэ. Гол яриа гурван хүний дунд болно гэсэн үг. Тэр нь уржигдар болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр хоёртой уулзаад: Хоёулаа намын даргад өрсөлдөхөө боль гэж. Уулзалт дээр хоёулаа толгой дохиж. Гэлээ гэхдээ Ерөнхийлөгчийн өрөөнөөс гараад нэг нь лав: Яадаг юм, өрсөлдөнө гэсэн сурагтай. Гэвчиг Монголд өнөөдөр хэн хүчтэй байна, Ерөнхийлөгч л хүчтэй байна. Үг нь хуультай дүйх болсон. Тиймийн учраас Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр өөрсдөө өрсөлдөхийг хүссэн ч тэр нь бүтэхгүй боллоо гэсэн үг. Өөр талаас нь харж дүгнэх нь ээ: МАН-ын Их хурлаас намын шинэ дарга төрөхөөр болж байна. Тэр нь бас тодорчээ. Ерөнхийлөгч тэр хоёртой уулзахдаа: Ж.Энхбаярыг МАН-ын дарга болгох нь зөв байх. Гэхдээ Ж.Энхбаярыг Ерөнхий сайд болгохгүй, Г.Занданшатар хэвээрээ үлдэх нь зөв байж магад гэжээ. Тэр үүднээс нь харах нь ээ: ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр МАН-ын дарга, УИХ-ын дарга болох тохиргоо хийгджээ. Энэ гүйцэлдсэний ард: УИХ-ын дарга болно гээд эртнээс бэлдсэн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан хоёр гомдож хоцорно. Мөнхүү МАН-ын Их хурлын дараа: Г.Занданшатар Ерөнхий сайдаар үлдсэнээр Н.Учрал нарын горилогч гомдож таарах байх. Өөрөөр хэлэх нь ээ: Г.Занданшатарын Засгийн газарт амбиц нь тодорсон 3-4 сайдтай болж байна.

Бүр нөгөө талаасаа: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу юугүй Үндсэн хууль өөрчлөөд дахиад зургаан жил сунгагдаж үлдэх нь гээд байсан нь худал болов. Уул нь тэр УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнө чуулганы хуралдаанд орж очоод: Би анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлсэн. Саяхан өөрийн нэрийн хуудсаар дамжуулж мэдэгдсэн. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжинэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабль стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Тиймээс парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ гэчихсэн. Тэгж хэлсэн нь үнэн байна.

Харин Ж.Энхбаярыг МАН-ын дарга болгосноор: Ж.Энхбаяр 27 онд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд зарлачихлаа гэсэн үг.

Нөгөө талаасаа: У.Хүрэлсүх 27 онд Ерөнхийлөгчөөс буугаад МАН-ын дарга болж, 28 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орно гэдгээ бараг хэлчихэж.

Өнөөдөр: Г.Занданшатарыг хэвээр нь үлдээе гэсэн ч улс төр нь удаахгүй байх. МАН-ын дарга болсон Ж.Энхбаярыг УИХ-ын дарга болгоно гэдгийг УИХ-д суудалтай бусад нам эвсэл зөвшөөрөхгүй. Хууль тогтоох дээд байгууллагыг нэг намын дарга удирдах нь жам бус явдал болно. Тиймийн учраас: Нэгэнтээ МАН-ын дарга болсон Ж.Энхбаяр Ерөнхий сайд болно гээд суучихна. Тэр нь ч хууль дүрэмдээ нийцтэй.

Базах нь ээ: Дээгүүрээ, гол хүмүүс Ж.Энхбаяр гээд шийдчихэж. Гэтэл нь наагуур: Н.Учрал, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нарыг нэр дэвших нь гэж буудаад л байгаа харагдана. Гэлээ гэхдээ: Энэ маягаар МАН Их хурлаа хийлээ гээд улс төр олны хүслээр тогтчихгүй нь. Хөдөлгөөнтэй л байх төлөвтэй. Учир юу гэх нь ээ: 26 он гарангуут Ерөнхийлөгчийн сонгууль, 27 он гарангуут УИХ-ын сонгууль албан бусаар эхэлнэ.

 

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Юн Сок Ёль, Б.Ельцин, Г.Занданшатар

БНСУ-ын тусгай прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд умардын талд ашигтай ажилласан гэх хэргээр нэмэлт ял оноов. БНСУ-ын “Yonhap”...

img

8 цагийн дараа

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийнтөслий...

img

7 цагийн дараа

ЗГ: Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн болон алба...

img

7 цагийн дараа

Цагдаагийн алба хаагч шатаж буй гэрээс бага насны 2 хүүхдийн амийг аварчээ

2025 оны 11-р сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт айлын гэр галд өртсөн хэрэг гарчээ. ...

img

7 цагийн дараа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын хөдөлгөөнийг нээв

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сары...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд