Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Цэц Х.Булгантуяаг огцруулах биш харин ч “баярын бичгээр” шагнамаар юм

trend

Админ

img

2025 оны 11 сарын 12

news-img

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гишүүнээс нь эргүүлэн татах тухай шуугиан ид хүчээ авч байна. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрээс эхтэй юм. Цэц их суудлын хуралдаанаараа “Засгийн газрыг огцруулах 95 дугаар тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн” гэсэн шийдвэрээс эхтэй билээ. Цэц буруу зөв шийдсэн эсэх тухайд түмэн маргаан өрнөж байгаа. Цэц түүхэндээ хамгийн буруу маш олон хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж судлаачид дуу нэгтэй хэлэлцэж байна. Хамгийн олон түмэнд ойлгомжтой кейсүүдээс дурдвал “венийн конвенц” гэж гадаадын хуулийг эш үндсээ болгосон, “Засгийн газраа байгуулж чадахгүйгээс болж УИХ тарж онц байдал тогтоно” гэж ирээдүй цаг дээр болоогүй,болох ч юм уу үгүй ч юм уу зүйлээр үндэслэл болгосон гэх зэрэг юм. УИХ тарах, эс тарах нь Цэцэд юуны хамаатай, бараг тарчихсан байсан нь дээр ч юм биш үү гэж хүртэл ярьцгааж байгаа. Тэгээд яагаад Цэц Х.Булгантуяаг “баярын бичгээр” шагнана гэж. Цэцэд баярын бичиг гэж байдаггүй байх л даа. Юу ч юм. Цэцийн том шагнал гэж байдаг бол тэрүүгээрээ шагнамаар юм гэж үү. Цэц УИХ-ыг хуралдуулах, гишүүдийг хуралдаа сууж хууль батлуулж байхад л гол анхаарлаа хандуулах баймаар санагдаж байгаа. Тэгвэл Х.Булгантуяа УИХ-ын гишүүдийг чуулганд нь суулгаж гавьяа байгуулсан юм биш үү. Төрийн байгуулалтын байнгын хороогоор гаргасан Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье гэсэн томьёололоор санал хураалгасан. Энэ томьёолол хурлаа хаяад явсан гишүүдийг заавал хуралдаа суух шаардлага үүсгэсэн. Яагаад гэвэл, нэгэнт ирцэд орчихсон гишүүд хуралдаа суухгүй бол тухайн асуудлыг дэмжээгүй санал болдог. Гишүүд хурлаа хаяж явснаас болоод Засгийн газар огцорсон. Тэгвэл Засгийн газраа дэмжих гэвэл чуулгандаа заавал суух хэрэгтэй гэж шаардсан дэд дарга яагаад огцрохдоо тултал асуудал үүсгэнэ гэж. Чуулгандаа сууж үндсэн ажлаа хийхээс өөр арга үгүй болгосон гишүүнийг Цэц яагаад шийтгэх гээд байгаа вэ. Цэц ер нь өөрсдийнх нь хэлээд байгаа шиг УИХ-ын талд байдаг юм уу. УИХ-ын талд байгаа л бол хуралдаан таслахын арга үгүй байдалд хүргэсэн гишүүнийг шийтгэх биш, шагнах ёстой биш үү.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Юн Сок Ёль, Б.Ельцин, Г.Занданшатар

БНСУ-ын тусгай прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд умардын талд ашигтай ажилласан гэх хэргээр нэмэлт ял оноов. БНСУ-ын “Yonhap”...

img

8 цагийн дараа

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийнтөслий...

img

7 цагийн дараа

ЗГ: Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн болон алба...

img

7 цагийн дараа

Цагдаагийн алба хаагч шатаж буй гэрээс бага насны 2 хүүхдийн амийг аварчээ

2025 оны 11-р сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт айлын гэр галд өртсөн хэрэг гарчээ. ...

img

7 цагийн дараа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын хөдөлгөөнийг нээв

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сары...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд